Монголоороо аялъя: Өгий нуур

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

“Өглөөний сонин” Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн сайхныг цувралаар хүргэж байна. Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур байгалийн үзэсгэлэнт газрыг танилцуулъя. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялаарай. 


ӨГИЙ НУУР

Өгийн нуур нь Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог. Нийт 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Өгий нуур нь долоон километр урт, таван километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. 
Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. Жил бүрийн арваннэгдүгээр сараас  тавдугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцод бүртгэжээ. Тус нуурын нэрээр нэрлэгдсэн Өгийн нуур сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршино.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huurhun gurl(103.229.121.189) 2022 оны 08 сарын 29

Nice

1  |  0
Sun flower(103.229.121.189) 2022 оны 08 сарын 29

Pista

1  |  0
???(103.229.121.189) 2022 оны 08 сарын 29

Mobile TV\n\nМонголоороо аялъя: Өгий нуур\n\nЛ.Болд | Zindaa.mn\n 2019 оны 06 сарын 25 \n“Өглөөний сонин” Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн сайхныг цувралаар хүргэж байна. Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур байгалийн үзэсгэлэнт газрыг танилцуулъя. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялаарай. \n\nӨГИЙ НУУР\n\nӨгийн нуур нь Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог. Нийт 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Өгий нуур нь долоон километр урт, таван километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. \n

0  |  1
Greemigs(103.229.121.189) 2022 оны 08 сарын 29

Woaw

1  |  0
GG(103.229.121.189) 2022 оны 08 сарын 29

Uun

1  |  0
Top