Архангай аймгийн нутагт орших Чулуут голын урт 415км. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их, урсгал хурдтай уулын гол юм. Уг хөндий эхэндээ давчуу, бул чулуу элбэгтэй тул доошлох тусам өргөсөж тэлэгдэнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам дөрвөлжин км, усны уналт нь 2000 метр, гулдралын өргөн нь 80 метр, гүн нь гурван метр хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ.
Чулуут гол нь Тээлийн голын адгаас доош Ацтын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим метр гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Чулуут голд Ихжаргалант, Хүрэмт, Туул, Ажирга, Хангал, Бумбат, Өлзийт, Уужим, Даага Ацат, Тээл, Суман зэрэг олон гол горхи цутгана.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан гол