Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын хайгуулын ажил хийгдэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124.6 км төмөр замын геодезийн хайгуул, судалгаа хэмжилтийн ажил Зүүнбаян багт явагдаж байна. Хайгуул судалгаа, хэмжилтийн ажлыг “Геосет” ХХК, “Тэгшхэм” групп, “Геокад” ХХК зэрэг компани тус тус гүйцэтгэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Будар хэмээх газар болсон.

Тавантолгойн ордоос зүүн тийш Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбогдох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  нийгэмлэг тус тус гүйцэтгэхээр гэрээлжээ. Төмөр замын бүтээн байгуулалтад 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллах юм байн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.106) 2020 оны 12 сарын 26

Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан

0  |  0
Й(202.131.231.222) 2019 оны 07 сарын 01

САЙН БАЙНА. НЭГ Ч ГЭСЭН МУХАР ЗАМ АШИГЛАЛТАНД ОРОХ НЬ ДЭЭ

0  |  0
65(103.212.116.170) 2019 оны 06 сарын 27

юу солиороод байнаа хуцдаг муу фсда вэ

0  |  0
Top