Швейцарын Холбооны Үндэсний зөвлөлийн дарга Увс аймагт ажиллав

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти, Швейцарын Холбооны улсын Бээжин дахь ЭСЯ-ны улс төрийн ажилтан Аурэл Акуйлон, Швейцарын хөгжлийн агентлагийн  Монгол дахь газрын захирал, Ерөнхий консул Габриалла нарын төлөөлөгчид энэ сарын 26-29-ний өдрүүдэд Увс аймагт ажиллаж орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцтай газар дээр нь танилцлаа.

Швейцарын хөгжлийн агентлагаас төсөл хөтөлбөрүүдээ засаглал, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, бичил уурхайг албажуулах нь гэсэн үндсэн чиглэлүүдээр хэрэгжүүлдэг. Энэ бүх төслүүд Увс аймагт хэрэгжиж байна. Тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүд болох "Монгол ногоо", "Ногоон Алт" төсөл бүх сумдад хүрч үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашлаад "Тогтвортой бичил уурхай төсөл", "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" зэрэг төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутагт үр өгөөжтэй, бодит дэмжлэг болохуйц үр дүнтэй олон ажлууд хийгдэж байна. Швейцарын холбооны улсын үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтт Увс аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top