УВС:Төрийн албаны бүсчилсэн сургалт явууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Дэлхийн банкны Монгол Улсад нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний уялдааг хангах нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг Улаангом хотод зохион байгууллаа. Энэхүү сургалтад баруун таван аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Увс аймгаас сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагуудын мэдээ тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нийт 120 хүн хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан албан хаагчид Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын чиг хандлага, бусад аймгийн арга туршлагаас харилцан суралцах, эерэг харилцаа хандлага өөрийн сайн туршлагаа бусдадаа түгээн дэлгэрүүлэх, бусдаас суралцах, бусдыг харилцан хүндэтгэх, ажилтны чадавхыг бэхжүүлэх сэдвийн хүрээнд өөрсдийн сайн туршлагаа харилцан солилцлоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top