Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон.
Тэднийг 476 өдөр биш 24 цаг л эрүүдэн шүүсэн үү
Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил болсон билээ. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлдсэн гэдгийг хуулийнхан төдийгүй нэр бүхий улстөрчид баталдаг.
Харин Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг олон нийтэд дэлгэсэн байдаг.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа тэрхүү бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Бичлэгийн эхний 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гардаг. Үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг билээ.
Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг 476 өдөр эрүүдэн шүүгээгүй талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг огт эрүүдэн шүүгээгүй, гагцхүү 24 цаг л гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв.
Энэ талаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгчдөөс тодруулахад "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг олон хоног эрүүдэн шүүгээгүй. Зөвхөн 24 цаг л гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Одоо олон нийтэд ил болгосон бичлэгээс өөр ямар ч эрүүдэн шүүж бичлэг байхгүй. Хамгийн гол нотлох баримтаа олон нийтэд дэлгэчихсэн. Одоо нуух зүйл байхгүй. Тиймээс Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй" гэх тайлбарыг өгч байна.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа бөгөөд удахгүй Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болно.
Сэтгэгдэл ( 28 )
хуули шүүхийн хуцмалууд хуули завхруулагчид аа эрүүдэн шүүгээгүй бол наад 2иргэнээрээ л олон нийтэд болсон процессийг яриулчихад болохгүй ни юу бн ве.??? хэлмэгдүүлж хэрэг тулгасан бол одоо наад2 иргэнээ сулла !!!!!!
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Хошин шог энэ шуух шуугч
Бичлэг хийгээгүйгээр хэдэн хоног яаж тамласныг хэн мэдэх билээ дээ. Тэд нар нээрээ бид түүний даалгавараар хзэ хэдийд ингэсэн тэгсэн гээд үнэнээ хэлнэ гэж үгүй. Яагаад гэвэл манай шүүгчид баримтад тулгуурлан гэж ярьдаг, харамсалтай нь хүнд үүрэг өгөөд ч юм уу, зааварлаад юм бичүүлж аваад түүнийгээ нотолгоо гээд нэрлэчихдэг нь үнэн билээ. Шүүхэд бүү итгэ, гэмтнүүдийг гэсгээн гэж бүр байхгүй.
Элбэгдоржиин даалгвараар хурцййн хййсэн ажйл гэдэг нь хэндч ойлгомжтой болсон шүү дээ
Busad tsagt ni erhlyylsen geed helchiheech nerteigeer ni, muusain novshnuudiig oorsdiig ni ingej fils hergee horih yumsan
Hugatsaa chuhal bish huuliin baiguullagiin ene ylzral aimshigtai bna odoo ch bgaa nyamdorjoo 5 udaa said bolohdoo ulam muu muuhai bolgoson hun shuu chi
ЭРYYДЭН ШYYЖ ЯЛ ТУЛГАН ХYЛЭЭЛГЭСЭН НЬ Л YНЭН ЮМ БИШ YY!!!!!!!!!!! ХУГАЦАА БОЛ ИХ Ч БАЙ БАГА Ч БАЙ АДИЛХАН
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
24 hon gechijee, ene zahialga bieluulegch, tarhi ugaalt hiih geel ene turbat
Б. Тербат гэгч этгээд Хурцын Шуух хуралд хурцхан бэлтгэж байгаа бололтой. Эруудсэн л бол эрээдсэн. Хэд хоног эруудсэн нь хамаагуй. Негее талаар зевхен оджслн, нийтэд ил болсон хэсгийг л хулээн зевшеереед устгаж нууцадэ чадсанаа хав дархаао гурийсэн нь тодорхой бна. Ийм новшнууд хун биш. Тиймээс Хурцтай хуний есеер харьцах шаардлагагуй.
Shuuh hereggui hurts metiig ustgaj niigmer tseberleye
Хэн нь үнэн, хэн нь худлаа шоудаад байгаа юм бол доо
mongoliin huuli neeree arai dendvv umaa hed honog ch bai ervbdsen bol ervvdsen sh dee odoo naad 2 oo bushuu sullaad uguuch yanz bvriin shum gargaad bhaar
24 tsag bish baihaa! Tegvel Bulganiig yagaad oruulaagui yum? Bulgan yagaad chimeegui bna?
Эдгээр хүмүүсийг 476 өдөр шүүсэн бол энэ хүмүүс өнөөдөр амьд байхгүй байлгүй дээ юмыг бичихдээ, ярихдаа жаахан ханатай ярьцгаах хэрэгтэй,Энэ Болд,Батзандан нарын хэсэг бүлэг хүмүүс ард түмэнд дандаа худал ярихаа болих хэрэгтэй. Ард түмэн гэсэн ч энэ хэдэн сонгуулийн шоу хийж байгаа нөхөдөөс залхаж байгаа байлгүй дээ. Эрүүл ухаантай хүмүүс энэ хэдэн балай малнуудын үгийг тоохгүй шүү дээ.
Ygaasaa tegej bichij baij yal zavshyylah l sanaatai baina.Ted bol hereg ilryylseniihee tuluu ingej yallyylah gejdee.Zahialagchid aa hyrdan zarlah baisan ium.
24 цаг эрүүдэн шүүх бол байдаг л юм гээд байгаа юмаа даа янз нь
Мэдээж 476 хоног эрүүдэн шүүвэл тэсэхүү