ШУУРХАЙ: "Жаст"-ын Ш.Батхүүгийн 98 тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгийг тогтоожээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Авлигатай тэмцэх газраас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин саяхан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг "Жаст"-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг авч, битүүмжилжээ.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбумын өртөг бүхий нэр бүхий 185 объект байна гэсэн жагсаалтыг авсан. Үүнийг та бүхэнд ил болгож байна. Энд байгаа ихэнх колонкууд одоо хүртэл ашиглагдаж байгаа ч ямар ч мөнгө байхгүй гэж Ш.Батхүү мэдүүлээд байгаа нь харамсалтай" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(202.9.43.100) 2019 оны 07 сарын 04

Монголийн томчууд ямар маягаар явж ирсэн жишээнүүд олон шүүх чамайг чадахгзй бол би чамайг хадан гэрт чинь хүргэж өгнө 3 шатны шүүхийн шийдвэрийг харна чи баярлахгүй за

0  |  0
Зочин(202.21.109.120) 2019 оны 07 сарын 03

40 сая доллар биш байлгүй дээ хэдэн яажгар колонк 4 сая доллар байх. Гое бизнес хийх юмаа томчууд ллалараар гэж

0  |  0
Иргэн(103.26.195.59) 2019 оны 07 сарын 03

МТ ХК МЭДЭЛД, БҮХ ОРЛОГО МТ ХК ШҮҮ ДЭЭ

0  |  0
Top