Дэлхийн шилдэг "АРДЫН УРЛАГ"-ийг шалгаруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Ес дэх удаагийн "Дэлхийн ардын урлагийн их наадам" буюу “World Folk 2019” наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 01-ний хооронд Бүгд Найрамдах Болгар улсад болохоор болжээ. 

Наадамд оролцогчид нь "Ардын урлагийн чуулга", "Дуу, бүжгийн хамтлаг",  "Найрал дуу", "Хүрээ дууны хамтлаг", "Хөгжмийн хамтлаг, найрал хөгжим", "Гоцлол болон дуэт уран бүтээл" гэсэн төрлөөр оролцох ба шүүгчдийн баг гурван гишүүнтэй байх ба дэлхийн ардын урлагийн ассоциацаас хүлээн зөвшөөрсөн шүүгчийг энэхүү багт ажиллуулна. Наадмын дээд шагнал нь "Orpheus" цом, алтан медаль, 2019 оны Дэлхийн ардын урлагийн шилдгийг шалгаруулах тэмцээний аваргыг батламжилсан диплом, 1000 еврогийн мөнгөн шагнал дагалдах аж.

"Дэлхийн ардын урлагийн их наадам"-ыг Бүгд Найрамдах Болгар улсын каблийн  20 суваг шууд дамжуулахаас гадна "Travel TV", "Rodina TV", "Heros TV" зэрэг олон улсад цацагддаг сувгууд гаргах юм байна. 

 

Наадам дараахь төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулна:

 

  • Aрдын дуу – эртний язгуур хэв шинжээрээ (найрал дуу болон чуулга)
  • Ардын дуу – орчин үеийн найруулгаар (найрал дуу болон чуулга)
  • Ардын бүжиг – эртний язгуур хэв шинжээрээ (бүжгийн хамтлаг болон чуулга)
  • Ардын бүжиг – орчин үеийн дэглэлтээр (бүжгийн хамтлаг болон чуулга)
  • Ардын урлагийн чуулга -  эртний язгуур урлагийн тоглолт (амьд дуулалт, хөгжмийн зэмсэг болоод бүжгийн тоглолт)
  • Ардын урлагийн чуулга – найруулга, дэглэлттэй орчин үеийн өнгө аястай болгосон тоглолт Folklore mix ensembles -  (амьд дуулалт, хөгжмийн зэмсэг болоод бүжгийн тоглолт)
  • Ардын хөгжмийн зэмсэг (хамтлаг болон чуулга)
  • Ардын зан үйл (хамтлаг болон чуулга)
  • Эртний хүрээ дуу (хамтлаг болон чуулга)

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top