Хяргас нуурын хөвөөнд баруун бүсийн онцгой байдлын газруудын "Усны сургалт, хяналт дадлагын төв" байгуулагдлаа. Тус төвийг Увс аймгийн Онцгой байдлын газар дотоод нөөц боломжоо ашиглан өөрсдийн хүч бололцоогоор 50 гаруй сая төгрөгт багтаан барьсан байна.
Энэхүү төв байгуулагдсанаар аялагч, амрагч иргэдийн аюулгүй, амар тайван байдал хангагдаж, аялал жуулчлал хөгжих, түүнчлэн баруун бүсийн онцгой байдлын аврагч, алба хаагчид дадлага хийх, ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой болж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Sain bn. Saikhan uils .