Монголын уулчдын үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны хяналтын зөвлөлийн дарга Ж.Баянцагаан өнөөдөр /2019.07.08/ Гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдаж, уулын спортынхон шинэ гавьяатаар бүл нэмлээ.
Гавьяат дасгалжуулагч Ж.Баянцагаан нь Монголын уулын спортод 1958 оноос эхлэн хүч, хөдөлмөрөө зориулж, Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 30 жил ажилласан юм.
Хүндэт ерөнхийлөгч, ахмад уулчин Ж.Баянцагааныг Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга болон удирдах зөвлөл, ахмад уулчид холбооны төв байранд хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )