Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 113 иргэнд Төрийн дээд одон медаль гардууллаа.
Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нар гардуулан өгөв.
Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нийт 21 иргэнийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан бол мөн “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”-гоор тус тус шагнаж, урамшуулсан юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )