СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман хүн усанд живж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд найман хүн голын усанд живж, амь насаа алдсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Амь насаа алдсан иргэдийн дийлэнхи нь бага насны хүүхдүүд байсан ба амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гол мөрний эрэг хавиар амарч зугаалахдаа усны ослоос урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхааруулж байна.

Зарим осол хэргээс дурдвал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын есдүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч Ж нь Ховд голд живж эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг зогсоосон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явснаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат иргэн Б нь “Ерөө” голын усанд живжээ. Улмаар онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuya(213.162.73.59) 2019 оны 07 сарын 19

Damba yutai unen be

0  |  0
Дамба(66.181.185.35) 2019 оны 07 сарын 19

Жаргал ихэдвэл зовлон болдог

1  |  1
Top