Өнөөдрөөс "Цэцэг" төвийн уулзварын хөдөлгөөнийг ТҮР ХААНА

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  өнөөдөр /2019.07.16/ 23:00 цагаас долоодугаар сарын 18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top