Газрын тос үнэд орж, байгалийн хий үнэгүйдэх ШИНЭ ЭРИН эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Энэ оны хоёрдугаар улиралд байгалийн хийн биржийн үнэ газрын тосны үнээс хол тасрав. Нэг баррель газрын тосны үнэ дунджаар 66 ам.доллар байгаа бол Европт 1000 куб метр байгалийн хий 110 ам.доллар, Азид 170 ам.доллар хүртлээ буураад байна.

Ийм нөхцөл байдал үүссэн нь үндсэн хоёр шалтгаантай. Нэг нь биржийн үнэ олон улсын хийн болон байгалийн шингэрүүлсэн хийн борлуулалтын талаас дээшгүй хувийг л тусгадаг. Катарын болон Австралийн байгалийн шингэрүүлсэн хийг Азийн зах зээлд газрын тосны үнэтэй уялдуулан нийлүүлдэг. Тиймээс биржийн хийн эрэлт дэлхийн борлуулалтай харьцуулбал харьцангуй өндөр байдаггүй тул нийлүүлэлт бага хэмжээгээр нэмэгдэх төдийд үнэ нь унадаг. Шингэрүүлсэн хийн үйлдвэр олон тоогоор ашиглалтад орж буй өнөө үед шингэрүүлсэн хийн зах зээл дээр илүүдэл нийлүүлэлт бий болоод байна.

Цаашид байгалийн хийн эрэлт газрын тосны эрэлтийг бодвол илүү хурдацтай өсөх хэдий ч үүнтэй зэрэгцэн нийлүүлэлт мөн өсөх төлөвтэй байна. Хачирхалтай нь ингэснээр байгалийн хийн үнийг бодвол “үеэ өнгөрөөж буй эрчим хүчний эх үүсвэр” гэгдээд буй газрын тосны үнийг дунд болон урт хугацаанд урьдчилан таамаглахад илүү хялбар болж байна.

Газрын тосны эрэлтийн жилийн өсөлтийн талаарх урьдчилсан дүн хадгалагдсан хэвээр. Газрын тосны үнийн дээд хэмжээнд бид одоогоор хүрээгүй байгаа бөгөөд түүнд хүртэл дахиад арван жил шаардагдах магадлал өндөр байна. Энэ нь аккумуляторын үнийн бууралт, автомашины эрэлт харьцангуй бага буйтай холбоотой. Ийм нөхцөлд нийлүүлэлт мөн хязгаарлагдаж байна. Учир нь бага өртгөөр олборлодог газрын тосны хэмжээ буурч байна. Хоёрт, хэдийгээр занарын олборлолт эрэлтийн нэмэгдүүлэх боломжтой ч газрын тосны үнэ өндөр байх ёстой. Брент маркийн газрын тосны нэг бареллийн үнэ 60 ам.доллар байхад занарын олборлолт багасаж эсвэл бүр зогсоход хүрдэг. Гуравт, газрын тосны үнийг тогтоодог ОПЕК+ гэх нэртэй хэлэлцээр газрын тосны зах зээл дээр үйлчилдэг.

Эдгээр бүх хүчин зүйлс баталгаа өгөхгүй ч газрын тосны үнийг тодорхой хэмжээнд барьж байдаг.

Харин байгалийн хийн хувьд тодорхойгүй байдал их. Эрэлт өсөхийн хэрээр нийлүүлэлт нэмэгддэг. Азид нэг куб метр байгалийн шингэрүүлсэн хийн урт хугацааны үнийг 270 ам.долларт барьж байж үйлдвэрлэгчдэд ашигтай.  Гэтэл энэ тивд салхины эрчим хүч байгалийн шингэрүүлсэн хийн гол өрсөлдөгч болоод байгаа билээ.

Байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрүүд үйл ажиллагааны ашиг олох зарчмаар ажилладаг. Борлуулалтын үнэ өөрийн өртгөөс бага байх нөхцөл юм. Тиймээс америкчууд өөрийн өртгөө нөхөхгүй үнээр байгалийн шингэрүүлсэн хийг үйлдвэрлэсэн хэвээр. АНУ-д хийн үнэ маш бага байгаа нь /1000 куб метр хийн үнэ 80 ам.доллар/ экспортоор үйл ажиллагааны ашиг олох боломж олгодог. Гурван сарын өмнө АНУ-д байгалийн шингэрүүлсэн хий 105-110 ам.доллар байсан. Мэдээж хэрэг үнийн ямар ч зөрүүгүй хийг Европ руу гаргах нь ямар ч утгагүй. Гэхдээ хийн үнэ 80 ам.доллар байхад АНУ-д үйл ажиллагааны ашигтай байдаг. Хэрэв дэлхийн үнэ унах эсвэл дотоодын үнэ нэмэгдвэл үйлдвэрлэл зогсож эхэлдэг байна. Бас нэг парадокс үзэгдэл бол газрын тосны өндөр үнэ байгалийн хийн үнэд дарамт үзүүлдэг.

АНУ дахь хэт бага үнэ газрын тосны олборлолт нэмэгдэхэд дагаж өсдөг хийн  үйлдвэрлэлттэй холбоотой. Үүнээс гадна байгалийн хийг олборлоход их хэмжээний конденсат агуулдаг тул байгалийн хийн өөрийн өртөг бага байдаг. АНУ-ын хуурай хий буюу конденсатгүй метан хий олборлодог компаниудад  өнөөгийн үнэ нэг ёсны хүнд цохилт өгч байна. АНУ-ын ууган занар олборлогчдын нэг болох “Chesapeake” компанийн хувьцаа гурван сарын өмнөх хэмжээнээс 3.5 ам.доллароос хоёр ам.доллар болтлоо буураад байна.

Катарын байгалийн шингэрүүлсэн хий өөрийн өртгийн хувьд маш хямд байдаг. Байгалийн хийг шингэрүүлэх өөрийн өртөг нь хасах үзүүлэлттэй байдаг. Гэхдээ байгалийн хийн олборлолтын зардал нь дагалдах конденсатын экспортоор бүрэн нөхөгддөг аж.

Хэрэв газрын тосны үнэ гэнэт буурлаа гэж үзвэл нөхцөл байдал эсрэгээр өөрчлөгдөнө. Хямдарсан газрын тос, байгалийн хийн хямд үнийг тогтоохгүйгээс гадна эрчим хүчний эрэлт нэмэгдэж, цахилгааны нэмэлт хэрэгцээг хангах байгалийн хийн эрэлт дагаж өсөх юм.

Гэхдээ дээр дурдсан бүгдээс байгалийн шингэрүүлсэн хий хямд байна гэж ойлгож болохгүй. Дунд хугацаанд мянган куб метр байгалийн хийн үнэ 250-270 ам.долларт хүрч, үйлдвэрлэгчдэд ашиг авчрах боломжтой. Гэвч тодорхойгүй байдал байсан хэвээр. Эрэлтийн хувьд энэ Хятадын экологийн бодлого болон сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнтэй холбоотой. Газрын тосны зах зээлийг бодвол байгалийн хийн үнийг зохицуулдаг механизм одоогоор байхгүй байгаа. Харин нийлүүлэлтийн хувьд байгалийн шингэрүүлсэн хийн зах зээлд шинэ шинэ компаниуд, шинэ шинэ төслүүд хүч төрөн орж ирж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрчим хүч (66.181.176.205) 2019 оны 07 сарын 18

Эрчим хүч монголчуудын мандан бадрахын эхлэл болно

0  |  0
Top