Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны үйлдвэрийн ажилтан усан санд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, тус аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Зөрлөг гэх газарт жонш баяжуулах үйлдвэрийн ажилтан, 45 настай, эрэгтэй Д гэгч цэвэр ус хадгалах усан санд унаж амь эрсэджээ.
Талийгаач Хөвсгөл аймгийн харьяат бөгөөд тус үйлдвэрт гэрээт хамгаалагчаар ажилладаг байжээ. Дээрх хэргийг байгууллагын дотоод хяналтын камераар илрүүлсэн аж.
Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )