Эйфелийн цамхаг гэрэл зургийн хальсанд хамгийн их буужээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Алдарт Эйфелийн цамхаг гэрэл зургийн хальсанд хамгийн их буудаг дэлхийн дурсгалт газруудын жагсаалтыг тэргүүлжээ.

Компьютерын харааны технологийг ашиглан мэргэжилтнүүд аялагчдын гэрэл зургуудын судлан, гэрэл зургийн хальсанд хамгийн гоё буудаг манай гарагийн алдартай газруудыг тодорхойлсон байна.

Парисын Эйфелийн цамхаг, Ромын Колоссеум, Треви усан оргилуур энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. Дөрөвт Барселон дахь Ариун гэр бүлийн сүм, тавд Парисын Дарь эхийн сүм багтсан бол Парис дахь Йений гүүр, Италийн Флоренц хотын Сүмийн талбай, Миланы сүм, Дубайн Бүрж Халифа, Флоренцын цэцэгт Гэгээн Мариагийн сүм удаалжээ.

Москвагийн Улаан талбай, Арменид Дуут усан оргилуур, Минскийн үндэсний номын сан, Грекийн Кноссын ордон, Туркийн Хөх сүм зэрэг түүхэн дурсгалт газрууд гэрэл зургийн хальсанд хамгийн их буудаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top