Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг өнөөдөр /2019.07.18/ шагналаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ дэвшүүлж, 18 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 47 алба хаагчийг “Хүндэт жуух”-аар, хоёр алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан 11 алба хаагчдад цагдаагийн цол олгосон юм.
Сэтгэгдэл ( 0 )