Монголын шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадам долоодугаар сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдахаар болжээ.
Даншиг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх найман сая, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагналыг олгох юм.
Бөхийн барилдааны салбар комиссын дарга Ч.Гомбодорж “Ламын гэгээний 380 жилийн ойн даншиг наадмыг зөвхөн Баянхонгорчуудын баяр биш шашин, төрөө дээдэлдэг монгол түмний баяр гэж ойлгож болно” гэв.
Барилдааны бүртгэлийг долоодугаар сарын 25-ны өдөр хийх ба бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх юм байна. Хэрвээ бүртгэлд ирж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бөхчүүд байх юм бол Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ажлаа хийцгээе! Бидний татварын монго Ажил хийдэггуй нийгмийн Оролцоо бага бохчуудэд очихнээ!!! Даншиг наадам хэнд хэрэгтэй юм 100000 саяар бутээн байгуулалт хийцгээ л дэээ Нийслэлийн дарга аа! Татвпр толохоо больцгоое!!!”
одоо допингоо шаагаад эхэлчээ биз дээ