Дэлгэр мөрөнд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Хөвсгөл аймагт Дэлгэр мөрөнд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2019.07.24/ өглөө дахин эхлүүллээ.

Долдугаар сарын 18-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутагт Дэлгэр мөрөнд хоёр иргэн сэлж байснаас Үерт багийн харьяат 21 настай эрэгтэй М живсэн гэх дуудлага аймгийн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын албаны эрэн хайх аврах салбарын 14 алба хаагч, ар гэрийн 10 хүн, нийт 24 хүн, дөрвөн автомашин, хоёр завьтайгаар эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй тул өчигдөр орой аврах ажиллагааг түр зогсоогоод байсан аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top