-Тост, тосон бумбын асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ-
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд өчигдөр /2019.07.25/ малын бэлчээрээ хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүллээ. Энэ талаар тус сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид нар мэдээлэл хийсэн юм. Тэд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг "South gobi trans" компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон тухай мэдээлсэн юм.
Тэд мэдээллийнхээ эхэнд "Анх 2010 онд Тост, Тосон бумбыг Гурван тэс сумын ИТХ-ын тэргүүлэгчид орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоол гарсан. Улмаар 2014 онд энэ шийдвэрийг ИТХ-аас гаргах ёстой гэж Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан. Тэр ондоо багтаан Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Энэ тогтоолыг АМГТГ, БОАЖЯ-д хүргүүлсэн. Энэ тогтоол одоо ч хүчин төгөлдөр. 669 мянган га газрыг авсан. Энэ компани маш их зардал гаргасан. Засгийн газар төлж чадахгүй учир газрыг нь хэвээр үлдээсэн гэж тайлбарласан. Тухайн үед Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, Б.Чойжилсүрэн Сангийн сайд байсан" гэв.
Түүнчлэн "Хойд талын хэсгийг 1992 онд Говь гурван сайхан байгалийн цогцолборт газраас алтны уурхайд лиценз өгөхийн тулд хассаныг ИТХ-аас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Эдгээр газрыг нийлүүлээд 896 524 га газрыг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д оруулсан юм. Ингэснээр бүтэн ай саваараа хамгаалалтад орно гэдгийг эрдэмтэд, судалгааны хүрээлэнгүүд баталсан. УИХ 2016 онд улсын тусгай хамгаалалтад авсан ч хилийн шугамыг Засгийн газар тогтооно гэж заасан. Учир нь, энд ашиглалт, хайгуулын маш олон лицензтэй газар бий. Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын 15-нд Засгийн газрын тогтоол гарч, 730 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. "South gobi coal trans"-ийн газрыг үлдээчихсэн. Энэ компани маш их зардал гаргасан. Засгийн газар төлж чадахгүй учир газрыг нь хэвээр үлдээсэн гэж тайлбарласан юм. Б.Чойжилсүрэн энэ компанийн 50 хувийг эзэмшдэг гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн. Иймд Сангийн сайд танхимын гишүүдэдээ нөлөөлсөн гэж бид харддаг" хэмээн ярилаа.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд малын бэлчээрээ хамгаалахын тулд өнгөрсөн тавдугаар сард БОАЖ-ын сайдад Тост, Тосон бумбыг бүхэлд нь хамгаалалтад авах шаардлагыг хүргүүлжээ. Гэсэн ч өнөөг хэр нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй, "South gobi coal trans" компани 150 мянган га газар эзэмшсэн хэвээр байгаа аж.
Энэ үеэр Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ талаар ярихдаа "Багийн иргэдийн хурлын ирц бүрдээгүй байхад хурлыг хийвэл хурал хүчингүй болдог. Тост багийн иргэд хуралдан, тогтоол гаргаж, яаманд хүргүүлсэн. Энэ тохиолдолд уул уурхайн копманид ямар шийтгэл оногдуулах вэ гэхээр байгалийн баялгийг хууль бусаар олборлосон гэж үзнэ. Иймд бид Эрүүгийн цагдаа, Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тус тус хандана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх улсын төвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг төрийн мэдэлд буцааж авна гэдгээ мэдэгдсэн. Иймд Ерөнхий сайдаас ам асуух хэрэгтэй. Ер нь хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээлгэсээр байгаа нь эрх ашгийн зөрчил байгааг харуулж байна. Бид улс төрийн зорилгогүй, нэр хүнд олох зорилгогүй. 2013 онд УИХ-ын эмэгтэй гишүүд Тостын нуруунд ажиллан, хамгаалах ёстой гэж шийдсэн ч хэрэгжсэнгүй. “South gobi trans” компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг түдгэлзүүлж өгнө үү гэж салбар яаманд хандсан ч өнөөг хүртэл шийдээгүй. Н.Цэрэнбат сайд газрын даргадаа ямар арга хэмжээ авахаас хамаарч, бид шүүхэд хандах, эсэхээ шийднэ. Нутгийн малчид, иргэд баг бүрдүүлэн ажиллаж байна. Бид энэ компани хууль зөрчсөнийг хангалттай баримтаар нотоллоо. Захиргааны актад үндэслэн энэ компанийн үйл ажиллагааг зогсоох бүрэн боломжтой" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 17 )
ЧОЙЖИЛСҮРЭН ГЭДЭГ ОДОО БОЛИХ, ХАНАХ ЗАДАХ ГЭСЭН СЭТГЭГЛЭЭ БҮР АЛГАА!!!!!! ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ ХҮРТЭНЭДЭЭ !!!!!!
uvsiin tsartsaa nuud hovi ruu nvvdellej belcheergvi bolgosiim bizdee ... hvrelsvhee horoo tsatsaachee . 20 ond hvsel chin bvtehgvi shvv
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

al chediin zogsooch baisan, odoo ESaid ajillaa oligtoi chii, uunaas n aigaad golognood baigaa um ?? ter Choijilsurend ymarch medleg baidaggui, zovchon bayjich bas dachin bayjich tolgoitoi dunchuu gar , odoo tuuniig schorond chii
Odooo bolimoor yumooo uul uurhai mongoliin hamgiin tol salbar yum bgamshd uul ni
Үндэсий гэсэн бүх зүйл дээрээ дэвсэлж гадныхнаар баялагаа зөөлгөх гэсэн хүмүүсийн хийж буй үйлдэл шүү дээ ! Тэрийг тойроод дүүрэн уурхай байгаа Хятадын тэд нарын эсрэг айгаад гаслаж ч чадахгүй байгаа байж хийж бүтээж байгаагаа ингэж доош нь хийх хэнд ямар ашигтай байж болохов ??
Бас нэг худлаа мөнгөөр хийгдсэн ажил хэцүү ч юмаа даа
Бас нэг худлаа мөнгөөр хийгдсэн ажил хэцүү ч юмаа даа
Mandahbayriin l yvuulaga bz hudlaa medeelel taraahas oor hiitsguimbe
yaagd gants ene uurhaig ontslood bgn archaagv zan shvv ene bol busad hytadiin uurhaig ontslooch bas gants uurhaiga bailgaj chdhgv ingej ene ter sitenart hudlaa medeelel taraaj bhaan bolimoor ymdaa
Бусад уул уурхайнуудаа шалгаж болдоггүй юм уу баасан дээр шавж байгаа ялаанууд шиг л нэг л юмруу дайрахын нэг л сэжигтэй санагдаад байгаа шүү!
Yg hajuud n baigaa hytad company uudig yaj ch chaddagui baij adilhan Mongoliigoo boorlood baidag yasan sonin uls ve ? esvel neg garaltai bolhoor hytaduudiga haatsailaad baidag ymu ?
hudlaa shd zondoo olon uurhain dundaas mongol gsen luugee dairdagaa boli
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
ter nohodiig shalgaad yum oldohuu...buun mafi shdee
ene sedew yarigdahaar nuguu hamgaalj amia ugsun zaluugiin uil hergiig munhjuulj zaluu uedee ulger duurialaltai jinhene eh oron ch zaluu baisniig dursah bh heregtei