Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цэргийн алба-Эх орны алба" сэдэвт уулзалт арга хэмжээг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, нийслэл дүүргийн цэргийн штабын төлөөлөл, ангийн удирдлагууд оролцлоо. “Цэргийн алба-Эх орны алба" арга хэмжээний зорилго нь орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажилллагааг сурталчлах, нийслэлийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээг цэрэг дайчдад сурталчлан таниулахад оршино.
Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь барилгын цэргийн анги бөгөөд Өвөрхангай, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотоос татагдаж ирсэн хугацаат цэргийн алба хаагчид алба хааж орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )