Жирийн ажилчин бидний хувьд автобус хөл дүүжлэх унаа болох нь элбэг. Гэвч Монгол Улсад автобусанд зорчих хүндрэлтэй. Орчин болон зорчигч нарийн бүдүүлэг байдлыг та эндээс харж болно. Нэгдүгээрт автобус ариун цэврийн шаардлага хангаж чаддаггүй нь харваас илт. Нүдэнд ил харагдах том хог байхгүй ч тоос шороо ихтэй. Мөн дээрээс нь нэг шугамын автобус дор хаяж хоёр дахин ачааллаа хэтрүүлдэг. Халуунд хайлж урсах шахаж дүүрэн автобусанд чихэн суухаас өөр аргагүй хүмүүс олон бий. Гэртээ харихын тулд эсвэл ажлаа амжуулахын тулд. Магадгүй мөнгөтэй нэг нь такси хөлөглөх эсвэл хувийн унаатай байх л даа. Гэвч автобус олон нийтийн унаа. Тэр олон нийтийн унааг цэвэр цэмцгэр байлгах тал дээр иргэд өөрсдөө анхаарах нь зүйтэй гэж бодном. Бас болоогүй халуун зунаар дүүрэн чихэлдсэн автобусандаа хэрүүл зодоон хийнэ, архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь орилж хашхирна. Олон нийтийн унаагаар зорчиж буй иргэн та өөрийн харилцаа хандлага, ахуйн байдлаа цэгнэн хандахад гэмгүй. Таны орж хогоо хаядаг, ааш авираа гаргадаг унаанд чинь олон хүн үйлчлүүлдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх. Та олон нийтийн хоолны газар хогоо хаяж, чанга хашхирч ярьдаггүй л байлгүй. Үүнтэй адил автобус ч гэсэн олон нийтийн үйлчилгээний газар гэдгийг ухаарах хэрэгтэй юм шүү. Үүгээр танд автобус гэж ганц хөлд дүүжлэх унаагаа цэвэр цэмцгэр ашиглаж байцгаая хэмээн уриалах гэсэн юм. Цэвэр, тайван орчинд өглөө ажилдаа ирэх чинь таны тэр өдрийн ажлын эрч хүчийг ч тодорхойлж болох юм шүү.
Сэтгэгдэл ( 1 )
Автобуснууд шил толь нь гялалзаж цэмцгэр цэвэр гэж жигтэйхэн байвал орж ирсэн хүн ч гэсэн цэвэр л байх боловуу. Даанч хотын автобуснууд хэтрүүлж хэлэхэд хэдэн жил сараар гар хүрээгүй юм шиг хир дагандаа баригдсан муухай үнэртэй хангир жингэр гэсэн байх нь ихэнх шүү. Дарга нар ардаас тасарчихсан болохоор автобусанд шагайдаг ч үгүй биздээ. Ардын нэртэй намын дарга нар 570аас буух бишдээ Ардын мөнгө идэх гэж л намдаа ардын нэр авсан болтой юм билээ