"Тост, Тосон бумба" хэлэлцүүлгийг "ТV8", "TV5" телевиз ШУУД дамжуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны экосистем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өрнөөд буй. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон билээ.

Уг Үндэсний хэлэлцүүлгийг “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд хоёр үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, эхний хэлэлцүүлгийг маргааш буюу 2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод зохион байгуулах бөгөөд нутгийн иргэд, байгаль орчны мэргэжилтэн, судлаачид болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, компаниудын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний нийт 300 гаруй хүн оролцохоор болсон байна.

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийг "ТV8" болон "ТV5" телевиз зэрэг мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд үзэгчдэд шууд дамжуулан хүргэнэ. Мөн олон нийтийн сүлжээ, бусад хэвлэлээр мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай мэдээлэх аж. Энэхүү үндэсний хэлэлцүүлэг нь нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариултыг өгч, Монгол Улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой юм байна. Харин хэлэлцүүлгийн хоёрдугаар шат 2019 оны наймдугаар сарын 09-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд товлогдсон бөгөөд уг хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, салбар яамд, төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, эвсэл холбоод, нутгийн иргэд зэрэг нийт 120 хүнийг хамруулахаар болжээ. Хэлэлцүүлгээр уг асуудалд холбогдох болон асуудлыг харьяалах бүхий л байгууллагын мэдээллийг нээлттэй сонсч, харилцан санал солилцох юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАРААЛЧ(202.179.27.34) 2019 оны 07 сарын 28

ХҮҮ НЬ ИЙМ БАЙГАА ЮМ ЧИНЬ ААВ ЭЭЖ НЬ ГЭЖ ТААРСАН ШУНАЛТАЙ ХҮНИЙ МӨСГҮЙ ӨӨДГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ БАЙХ ДАА.УГ НЬ УВС ХҮМҮҮСИЙГ ГАЙГҮЙ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА.ГЭХДЭЭ МУУГААСАА САЙН НЬ ИХ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.ЧОЙЖОО МЭТИЙНХЭН ЦӨӨРӨХ НЬ ГАРЦААГҮЙ.УСТАЖ ҮГҮЙ БОЛООРОЙ.ҮР УДАМ НЬ

0  |  0
ХАРААЛЧ(202.179.27.34) 2019 оны 07 сарын 28

ГОВИЙНХОО УСЫГ ДУУСГАВАЛ МОНГОЛ УЛС СҮЙРЭХ БОЛНО.ӨНӨӨДӨР ХЭДЭН ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧУУД ГАДНА ДОТНЫ ХУЛГАЙЧУУДТАЙ НИЙЛЖ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО СҮЙРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖ ГЭР БҮЛ ХАМААТАН САДАНГУУДДАА ТОМ ГАЙ ДУУДАЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙГАА БОЛУУ? УДАХГҮЙ НҮГЭЛ НЬ ЭХЛЭХ БОЛНО.ЯЛАНГУЯА УВСЫН ХАР ЧОЙЖИЛСҮРЭНГИЙНХНЭЭС ЭХЛЭХ БОЛНО.

0  |  0
ХАРААЛЧ(202.179.27.34) 2019 оны 07 сарын 28

ГОВИЙНХОО УСЫГ ДУУСГАВАЛ МОНГОЛ УЛС СҮЙРЭХ БОЛНО.ӨНӨӨДӨР ХЭДЭН ШУНАЛТАЙ ХУЛГАЙЧУУД ГАДНА ДОТНЫ ХУЛГАЙЧУУДТАЙ НИЙЛЖ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО СҮЙРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖ ГЭР БҮЛ ХАМААТАН САДАНГУУДДАА ТОМ ГАЙ ДУУДАЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙГАА БОЛУУ? УДАХГҮЙ НҮГЭЛ НЬ ЭХЛЭХ БОЛНО.ЯЛАНГУЯА УВСЫН ХАР ЧОЙЖИЛСҮРЭНГИЙНХНЭЭС ЭХЛЭХ БОЛНО.

0  |  0
Top