ОЛОН ӨНГӨ: Захиа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Намайг төрөхөд аав ээжид бичсэн захидал одоо ч манайд хадгалаастай байдаг юм. Өнөөх  захидлыг би сэтгэлээр унасан, амьдрал утгагүй санагдсан, хүнд хэцүү үеүддээ гаргаж харах дуртай болсон л доо.

Дөрвөлжин дэвтрийн цаасан дээр бичсэн, хориод жилийн өмнөх гараар бичсэн хуучин захидалд амьдралын бүх л утга учир хадгалаастай мэт санагдаж, гутрал гуниг ор мөргүй алга болдог. Харин өдгөө бүх зүйл цахим болжээ. Хүний амьдралын хамгийн нандин дурсамжууд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хадгалагдах нь улам л ховордсоор.

Тиймээс ч сүүлийн үед өөр орон хийгээд хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг найз нөхдөдөө захидал тогтмол илгээхийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгохыг хүсэх болсон. Бид хэдхэн үйлдэл хийгээд л дүрс дүрсээ харж ярих боломжтой амар, хялбар нийгэмд амьдарч байгаа ч  хүмүүс нэгэндээ захидлаар л илүү нууц, нандин, үнэ цэнэтэй бүхнээ илэрхийлдэг юм билээ. Тиймээс та ч бас хайртай хүмүүстээ нандин дурсамж болж үлдэх захидал илгээж байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top