“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлгийн анхан шатны хэлэлцүүлэг өнөөдөр /2019.07.29/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болж байна.
Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн сэтгүүлч Х.Мандахбаяр, “Сауд гоби коал транс” компанийн төлөөлөл болон орон нутгийн иргэд, иргэний хөдөлгөөний төлөөллүүд оролцож, Гурвантэс сум, Тост, тосон бумбын нурууг хамгаалах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр "Сауд гоби коал транс" компанийн захирал Д.Буянбат сэтгүүлч Х.Мандахбаярыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг шантаажилж, их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн ярьсан юм.
Тэгвэл сэтгүүлч Х.Мандахбаяр дээрх асуудалд албан ёсны тайлбар хийлээ.
Тэрбээр "Намайг их хэмжээний мөнгө авч, шантаажилсан гэх асуудалд тайлбар өгөх нь зөв байх. Тийм зүйл байхгүй. Намайг энэ хүмүүс дандаа ингэж гүтгэж байгаа. Х.Мандахбаяр мөнгө шантаажилсан гэж гүтгээд, тэрийг нь Б.Чойжилсүрэнд "Тийм зүйл байхгүй, чамаас нэг ч төгрөг авахгүй" гэхээр намайг сонгуульд нэр дэвших гэж байна гэж харддаг. Би сонгуульд нэр дэвших хэмжээний том амьтан биш. Гэхдээ арга ядахдаа, энэ тэмцлийг мохоохгүй, олон нийтийг төөрөгдүүлэхгүйн тулд "Сонгуульд нэр дэвшихгүй" гэж мэдэгдэл хүртэл хийлээ. Өнөөдөр орж ирээд намайг их хэмжээний мөнгө шантаажилсан гэж гүтгэж байна. Би ганцхан зүйл л хэлье. Энэ бол цустай мөнгө. Энэ хэчнээн хүний амийг авч, хэчнээн амьтны голыг тасалж бүтсэн мөнгө гэдгийг мэдэхгүй. Ийм мөнгөнөөс шантаажлаад авах нь битгий хэл овоолоод тавьчихсан байхад нь битгий хэл хажуугаар нь өнгөрөхөөсөө сэжиглэнэ шүү. Тийм мөнгөнөөс атгаж аваад үр хүүхдэдээ зориулж байгаа бол энэ ухаан санаанд багтамгүй зүйл. Тийм зүйл байхгүй. Амьд байгаа эцэг, эхийнхээ нэрээр, эцэг дээдсийнхээ сүнсээр андгайлж байна. Би тийм зүйл хийхгүй. Энэ уурхайн хууль бус үйл ажиллагаа зогстол, энэ уурхайн лиценз хуулийн дагуу цуцлагдах хүртэл бүх хүчээ, байгаа бүх боломжоо ашиглаж, та бүхэнтэй тэмцэх болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
ЗА МАНДАА МИНЬ ЧАМ ШИГ МӨНГӨНД ДУРТАЙ ЛАЛАР БАЙХГҮЙ ШҮҮ. АЖНАЙГ ХЭЧНЭЭН ДАРАМТАЛЖ МӨНГӨ ШААВ? ТАВАН ТОЛГОЙНХНЫГ ХЭЧНЭЭН ШАНТААЖЛАВ? ЧИ СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГЫГ САМАРСАН БИЗ ДЭЭ МАЛ АА. ОДОО ТЭГЭЭД ЧОЙЖИЛСҮРЭНГ ШАНТААЖИЛЖ ХЭДЭН БОР ЮМ ОЛЖ АВАХ САНААТАЙ БАЙНАА ДАА? ЧИ Ч ААВ ШИГЭЭ ХҮНИЙ МӨС ЖУДАГ МУУТАЙ ЛАЛАР ДАА. БИ БИД ЧАМАЙГ МЭДНЭЭ НОВШ МИНЬ. ЧИ АМИА ХОРЛООД ҮХВЭЛ ТААРНА
Dornogovid baigaa Ailbayan gej Choijoogiin duu Baldorj gej lalar ajiluulj baigaa. Hamtarsan hujaa naraa hulhidaad shorond yavuulsan luivarchin baigaa. Mongoliin buh bayalagiig yaagad 1han ger bul ezemshih estoi umbee. sdakuudaas huraa, licenz nertei neg muu bugsnii caasaar mongoliin bayalagiig ezemshih erh tedend baih esgui.
amjilt gargaarai. ene ih shudraga yawj baigaa zaluu bainaa
Amjilt husie Mandahbayartaa. iimerhuu gutgeleg bol engiin uzegdel, dor ni hariultiig ni uguh heregtei. Choijilsureng ter Uvsdaa ochij gazaraa sendiich geed helchih. Harin Uvschuud bol ternii hariud ni Choijilsurneg Uvs nutgaasaa harin ch neg huuguud yavuulah bailgui
Үнэхээр нутгийнхаа төлөө явж байга хүн шүү бусад нь ичих хэрэгтэй нутаг усныхаа төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байж дуугай байцга ядаж
mandahbayr bid 2iin vnen yrin gej yu bhaw hudlaa heltsvvleg gej ym zohiogol ooriigo sn hvn bolgoj haragduulj bga biz ter hvmvvs ni ch ysn sn vgnvvde tseejilsen ym ter hudalch owgon hvrtel yuniihan tergvvn tergvvn gdg vgchin soyltoi bh heregte shaal hudlaa hvn amitniig muulj araar ni mandahbayrtai niilj shantaaljilg bga biz