АТГ-аас өчигдөр /2019.07.29/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг авлига авсан болохыг нь тогтоосон эд мөрийн баримтыг бичлэгээр ил болгосон билээ. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20.000 юань, Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт нь байсан сейфээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8.600 ам.доллар, 10 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Эл хэрэгтэй холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс дараах зүйлийг тодрууллаа.
-АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы бие болон албан өрөөнд нэгжлэг хийж их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг өчигдөр ил болгосон үйл явц шуугиан тариад байна. Яг хэдэн удаагийн үйлдлээр иргэн, аж ахуйн нэгжийг хохироож авлига авсан байдаг юм бэ?
-Ямартай ч маш олон удаагийн үйлдлээр иргэд, аж ахуйн нэгжийн хясан боох замаар авлига авсан нь тогтоогдож, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн.
-Тухайлбал, яг ямар хэлбэрээр авлига авсан нь тогтоогдсон юм бэ?
-Иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр гарч байгаа мал, ургамлын гаралтай бүхий л бүтээгдэхүүн дээр оруулж, гаргах болгонд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг. Энэхүү үйл ажиллагаандаа иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь тогтоогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түргэн муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний асуудал хурдан хугацаанд яригддаг. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлэх замаар авлига авдаг байсан юм билээ.
-АТГ-аас авлига авсан нь баримтаар тогтоогдож байгаа бичлэгийг олон нийтэд ил болгосон цаад шалтгаан нь юу вэ. Иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрээр л хардаж, тайлбарлаж байна шүү дээ?
-Хувь хүн, хэн нэгэнд чиглэсэн асуудал огт байхгүй. Бид улстөржөөгүй. Сүүлийн үед манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл их гарах болсон. Хэрэг шалгагдаж байгаа этгээд, шүүхээс шийдвэрлэгдсэн гэм буруутай нь тогтоогдсон иргэдийн зүгээс байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, олон нийтэд сөрөг мэдээлэл өгсөн, иргэдийн итгэлийг алдагдуулахад чиглэсэн мэдээллийг тараадаг болсон. Энэ нь эргээд маш их хор, уршигтай байна л даа. Тиймээс бид бодит байдал, нөхцөлийг олон нийтэд жишээ болгож ил болгосон төдий. Үнэнийг хэлэхэд, аргаа барьсан л үйлдэл шүү дээ.
АТГ-аас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд авлигаас урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр маш олон ажлыг явуулсан. Тухайлбал, төрийн албан хаагчдад зориулсан сургалт, тодорхой хэмжээний үзлэг шалгалтыг хийж зөвлөмж, чиглэл өгөх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг олон жил явуулж ирж байна. Харин бид өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар, Авто тээврийн үндэсний төвийн дарга нартай холбоотой бичлэгийг олон нийтэд ил болгосон. Энэ бол зөвхөн хувь хүмүүс буюу тэдэнд чиглэсэн зүйл биш гэдгийг дахин хэлье.
Сэтгэгдэл ( 26 )
Атг ажлаа сайн хийж байгаа харин шүүх тоогох ялаар өнгөрч байгаа нь ард түмний дургүйг хүргэж байгаа учир энэ авлигчдын гэр бүлээр нь монгол амьдарч чадахгүй болтол үзэг ядаж эх орноосоо хөөё!!!!!@
Раднаасэд Нямдорж нар Гэмт хэрэнгтэнгүүдэд Ял завшуулж байна Чонотой нийлсэн Нохой Аюултай гэдэг шүү дээ
Анхан шатны шүүхийн шийдвэр гарахгүй хугацаа хожиж буцаасаар,дарсаар байгаад ,хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр хэргийг хааж байгаа нь авлигын л асуудал. АШ Шүүхийн шийдвэр гармгагц АТГ хэргийн бодит үйдлийг энэ мэтчилэнгээр мэдээлж байх эрх зүйн орчин хэрэгтэй юм байна.Бүр Шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй баөйж чагаад болохгүй гэж.
Jenkogiin zahialgaar bichleg tavisan.
Оймсонд мөнгө нууна гэхээр атг нэгжлэг хийх гэж байгааг сонсчихсон байсан гэсэн үг. Тэгэхээр атг эсвэл нэгжих зөвшөөрөл өгсөн прокуророос мэдээлэл алдсан гэсэн үг дтроосоо мэдээлэл алдсан асуудлыг тагнуулын ерөнхий газраар шалгуулах хэрэгтэй. Манай 60 тэрбумаар орж ирсэн нэг даргыг нэгжсэн чинь юм гараагүй гэсэн. Гэхдээ яагаад ч үнэн хөдөлмөрөөрөө олохооргүй эд хогшил хувцас байсан гэсэн. Манай нэг даргын бөгс долоогч авгайн нөхөр нь атг-д ажилладаг. Тэр л нөхрөөсөө сонсчихоод даргад сайн хүн болж бөгсийг нь долоож даргаа даргаа таныг нэгжих гэж бна гэж анхааруулсан байх гэж бид нар харддаг
АТГ үнэхээр мундаг ажиллаж байна шүүх дээр очсон маш олон хэрэг ингэж замхарч байна даа
ЭНЭ АТГ НЭРЭЭ ЖААХАН ӨНДӨРТ ГАРГАХ ГЭСЭН ХЭРЭГ БИШҮҮ.ЭНЭ ХЭРГИЙГ ИНГЭЖ ХУРДАН ШҮҮХЭЭР ШИЙДЭЭД!! ЦААНАА ТОХИРСОН ЮМ БХЙГААМУУ! НЭГ Л БИШ САНАГДААД БАЙХЫН??? ТЭГЭЭД НЭГЭНТ ИЙМИХ ХЭМЖЭЭНИЙ ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН ХҮНИЙГ 40 САЯ ТӨГРӨГӨӨР Л ТОРГОЧХОЖ БАЙГААМУУ? ХЭДЭН ЖИЛИЙН ЯЛЬ БАЙДАГ БИШ БИЛҮҮҮҮ!!!!! АРД ИРГЭД ЯДАРСАН ХҮМҮҮСТ ХИЧНЭЭН СҮР БОЛЖ ЯЛ ӨГДӨГ БИЛЭЭДЭЭ??? ИЙМЭРХҮҮ ТОХИРОЛЦООГОО ЗОГСОО БИД ОДОО ТЭНЭГ БИШ. ХУУЛЬД ЗААСАН ЯЛЫГ НЬ ӨГӨӨЧ
АТГ маш сайн ажиллаж байнаа. Угаасаа анх байгуулагдахдаа л шудраг сайн ажиллаж байсан. Тиймдээ ч дарга нар нь алуулж, халуулж, элдэв мууг үзсэн байх. АТГ-н ажилтан эмэгтэй хэдэн жилийн өмнө албан тушаалаа ашиглаж бусдыг сүрдүүлж хахууль авсан байхвий. Ажлын амжилт хүсье.
АТГ-т чинь дүүрэн мэдээлэгч байгаа юм байна. оймсондоо хүртэл нууж амжсан байна. бандаашандаа нуугаагүй нь их юм.
ЗОВ. МОРДОН БАЙЦААЛТААР ТОГТООСОН Ч ШУУХ ДЭЭР ЯЛГУЙ БОЛГОЖ БАЙГАА. ШУУГЧИД ЭД НАРЫГ ДААПААЛААД ГАДААД ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭР ОМХИЙ АЛАА НАРАНД ШАРААД ХЭВТЭЖ БАЙГАА. ТИЙМЭЭС МОНГОЛД ШУДРАГА ЕС ТОГТООНО ГЭВЭЛ ХАМАГ ЮМ АА ИЛ ГАРГА. БИД ТЭР ХУЛГАЙЧ НАРЫН ЧИНЬ ХООЛОЙ ДЭЭР ХУТГА ТАВИНА.
MHEG gej avilgachid uurlesen novshnuudiig shiitgej, ene gazriig tatan buulgaachee yer hereg alga
Баяр баярцогт зоригт гансүх сайханбилэг элбэгдорж эрдэнэбилэгтэнгүүдийн хэрэг бас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж байгаа бололтой Шүүхийнхэн зориуд удааж байж иймэрхүүарга хэрэглэж өөрсдөө авилгаа авцгаадаг нь тодорхой
бичлэг үзүүлэхдээ нэрээ хүндээ бодож бгаа АТГ ын албан хаагчийн дүрсийг гаогах ёстой бмаар. нэг нь хувгайч нөгөө нь хулгайч барьж бгаа гавъяатан. гэтэл гавъяаьан зүсээ нуугаад л шал худлаа . ккк өөрсдөө ч гэсэн ярилцлагандаа аргаа барсан зүйл гэж бичлэг тараасан бгаа үйлдлээ хүлээн зөвшөөрчээ. уул нь хүчирхэг шудрага байдал бсан бол тайлбарлах шаардлагагүй л бмаар. тэгэхээр авилга авагчийг дүгнэхээс гадна бичлэг тарааж бгаа санаа зорилго нь ямао бсан бэ гэдгтйг дүгнэвэл үхсэн хүнээр гоёж бгаатай адил юм да
хуулийн байгууллага нэр хүндээ бодож бн гэдэг нь дарга нао нь нэр хүнд өөрсдийн амбицаа хөөцөлдөж бн гэсэн үг. байгууллагын нэр хүнд гэж дарга нарынхаа болон өөрсдийнрөө нэр хүндийг бодож хууль зөрчин бичлэг тарааж бгаа энэ албан тушаалтнууд дарга нар нь бичлэг дээр гарч бгаа хүмүүстэйгээ яг л адилхан хувийн эрх ашгийн төлөө нэр төрөө бодож бгаа шунал ш дэ
ЭНЭ БИЧЛЭГ НЬ Ч ШОУ ХИЙЖ БАЙГАА БАЙХ ОО... ГЭХДЭЭ МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ С.БАЯРЫН БИЧЛЭГ АРД ИРГЭД БИДЭН ҮЗҮҮЛБЭЛ ТА НАРТ ИТГЭХ БОЛНО. ЖАРААХАЙНУУД БОЛ... МЭДЭЭЖ БАЙХ НВ БАЙГАА. С.БАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ НАРЫН ХАХУУЛЫН БИЧЛЭГ....
Фортун батбаяр гарамгай баатарын хэрэг юу болсон бэ
zuv zuv
Zuv zuv uls shiitgej chadahgui bol ner turuur shiitgeh heregtei. Iimerhuu umnuud uls orniig hudaldaj idej duuslaa. Oimsnuudiig ali bolohoor ilruulj bichlegiig ni olon niited tugeeh heregtei. Bas Maliin hulgaichidiin bichlegiig olon niited seremjluuleg bolgoj nutag us bairshilaar ni interneted bairshuulj baimaar bna
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
Өнгөрсөн зүйл дээрээ тэгтэлээ сүржигнэх ч яахав. Одоо өмнөө байж байгаа гэмт хэргүүд дээрээ ажиллах хэрэгтэй ш дээ. Сая л илрүүлж байна гэж бодож байлаа. Дүр эсгэхээ л бодох юмаа
АТГ бичлэгийг ил болгосон нь зөвөө. Төрийн албаны шимэгч хувалзууд болон улс алаачдын суганы үс болсон хурган дарга нарын шударга бус орлого, үйл ажиллагааг нийгэмд ил тод танилцуулж жигшин зэвүүцүүлж байх хэрэгтэй байх. ОХУ-ын холбогдох албаныхан тусгай болон шуурхай ажиллагааны бичлэгүүдээ дэлхийн нийтэд буюу YOUTUBE сувгаар цацдаг юм байна лээ. Ер нь төрийн албаны хувалз шимэгчдид их байгаа...