ОБЕГ: Сибирийн түймэр Монголд орж ирээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Улаанбаатар хотыг бүхэлд нь бүрхсэн утаа нь Сибирьт шатаж буй өргөн хэмжээний ойн түймрийн утаа юм. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Сибирийн түймэр Монгол Улсын хилд тулсан, хил дамнан орж ирсэн асуудал байхгүй бөгөөд түймрийн утаа Монгол Улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын газар нутаг дээр бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн тохиолдол байхгүй байна. Онцгой байдлын ерөнхий газраас түймэртэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч, мэдээлэл солилцон, хяналт тавин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.18) 2019 оны 07 сарын 31

Энэ түймэрийн утаа биш олон хоног бороо орсны дараах манан татсан байдал

0  |  1
Top