УВС: Баруунтуруун сумыг Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагналаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Увс аймгийн Баруунтуруун сум үүсэж байгуулагдсаны түүхт 60-н жилийн ой, газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний 90-н жилийн ойн нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон тус сумаас төрөн гарсан алдар цуутнууд, үе үеийн хөдөлмөрийн сайчууд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл оролцон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн Баруунтуруун сум "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан тухай зарлигийг танилцуулан, шагналыг гардуулан өгч, МУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжиллаа.

Туруунчуудын хөдөлмөрч бүтээлч түүхэн ололт амжилтын илэрхийлэл нь өнөөдөр төр засгийн өндөр дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонт ууган сумуудын нэг болж байгаагаар тодорхойлогдож байна.

Төрийн дээд шагнал хүртсэн Туруун нутгийн зөн олон ахмад буурлууд, залуус, хүүхэд багачууддаа чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top