ОЛОН ӨНГӨ: Гэр

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Өөрийнхөөрөө байж болох эрх чөлөөний цамхаг, өөрийгөө хорьж болох эгээрлийн нэгэн цайз, амар амгалан тайтгарлыг олох үзэсгэлэнт бяцхан арал, аз жаргал-хүсэл мөрөөдлөө бүтээх үнэт талбар, хайртай хүмүүстэйгээ эрхлэх хамгийн тухтай орчин, халуун дулааныг мэдрэх хагацашгүй зөөлөн өлгий. Энэ бол ГЭР. Бид өглөө бүхэн үүдийг нь хааж, үдэш бүхэн яарч ирдэг гэр гэдэг энэ орчлонд бидэнд заяагдсан бурхны бэлэг, буй бүхний шагнал юм.

Тэнд ээж, аав, эгч, ах, дүү, энхрий амраг хань, эвий хөөрхөн үрс минь бий. Тэнд итгэл, хүлээлт, сэтгэл зүрх, хайр халамж, гомдол тунирхал, зовлон жаргал минь бий. Бас ганцаардал. Хэчнээн хүн гэртээ ганцаардаж, өвдгөө тэврэн суугаа бол? Хэчнээн хүн гэртээ дуу шуугиан цалгиан, өнөр олуулаа бужигнаа бол?

Хэчнээн хүн хүсээгүй амьдралдаа хүлэгдэж, хүнийрхэж тарчилж харамсаа бол? Таашгүй. Яагаад гэвэл ГЭР  гэдэг хэний ч халдаж болшгүй, дархан цаазат нутаг мэт тийм л нандин нууцлаг газар.  Энэ л газартаа бид дотны хүмүүсээ тэврээд, догдлол баяраар бялхан амьдрах учиртай. Эндээс л амьдралын өнгө тодорч, сэтгэлийн гэгээ цацарч, нүдний гал бадардаг болохоор гэр л бидний анхны алхам, амьдралын үүр, алсын харгуй билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top