Япон дахь Монгол Улсын соёлын элч Каваүчи Широ “Токио олимп сан”-д 50 сая төгрөг хандивлав

2019 оны 08 сарын 02

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр /2019.08.02/ Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан”-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широгийн зүгээс манай талд гардуулан өгөв.

“Токио олимп сан” нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын тавцанд өндөрт өргөх, Япон Улсын нийслэл Токио хотноо болох зуны Олимпийн XXXII, Паралимпийн XVI наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, үр ашигтай зарцуулах зорилготой байгууллага юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0

Top