Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших улсын тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь байгаль орчны эко систем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өнөөдөр халуун сэдэв болоод байна.
Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, эхний хэлэлцүүлэг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад хотноо болсон билээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэд байр сууриа илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсан юм.
Иргэдийн байр суурийг цувралаар хүргэж байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭН Ц.БАТПҮРЭВ
-Би Усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, гидро инженер мэргэжилтэй хүн. Гурвантэс суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд Гоби Коэл Транс” компанийн төлөөлөл болж нилээд олон хүн ирсэн байна. Д.Буянбат гэдэг залуу энэ компанийн захирал уу, гүйцэтгэх захирал уу? Таныг хамт олонтойгоо нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, компанийнхаа байр суурийг илэрхийлэн, одоогийн байдал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ямар үйл ажиллагаа явуулж байгаа, юу болоод байгаа талаар мэдээлэл өгөхөөр, мэдэж авахаар ирсэнд чинь баярлалаа. Жинхэнэ эр хүн шиг харагдаж байна. Би олон юм ярихгүй ээ. Харин та болон танай компанийн хамт олонд хандаж нэг зүйл хэлэх гэсэн юм. Ер нь бол бидний өвөг дээдсийн бидэнд өвлүүлж өгсөн сургаал, зарчим, эх орон гэдэг ч юм уу үзлээр бол өөрийг чинь “Миний нутгаас жаргал битгий хай, өөрийнхөө нутагт очиж диваажин болго оо” гэж зөвлөмөөр байна.
Д.Буянбат захирал аа, би хөөж туугаагүй шүү. Манай говийнхон их найрсаг хүмүүс. Би ах хүний хувиар зөвлөе. Миний говийн ард түмэн том дарга, УИХ-ын гишүүн, дугаар хорооны иргэн хэн ч байсан ялгаагүй “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг ийм зарчимтай. Эх газраа хамгаалах гэсэн сэтгэл бол ариун үйл. Ийм учраас энэ үзэл бодолдоо говьчууд бид нэгдэнэ. Бидний ээж, аавууд хэлээд байхад ойлгохгүй бол маханд нь хэл гэдэг байсан. Үндэсний компани, аж ахуйн нэгж, иргэд хоорондын дунд нэмж бүү үл ойлголцол гараасай гэж хүсч байна. Уул уурхай хариуцлагатай байх ёстой. Уул уурхай хариуцлагатай хөгжсөнөөр миний орон нутагт ажлын байр бий болж, нутгийнхаа баялгаас говьчууд бидэнд буюу нутгийн уугуул иргэдэд хувь хишиг хүртэх учиртай. Бидний амьдрал сайжирч, үр хүүхдүүд, аав, ээж маань баяр баясгалантай амьдарвал говьчуудын сэтгэл тэнэгэр, та бүгдийн ажил үйлс, бизнес нөгөө талдаа өөдрөг байх болов уу гэж бодож байна. Буянбат аа, миний дүү говьчуудыг битгий өөр өнцгөөр хараарай. Ер битгий ингэж инээ. Битгий гүтгэж, гүжирдээд бай. Үнэн, зөв бай. Хорвоо дээр нүцгэн үнэн гэж байдаг юм. Хүчтэйгийн өмнө хүчгүй нь буруудна гэж байхгүй. Зүгээр л үнэн гэж байдаг юм. Чи тэр компаниас цалин авч байгаа болохоор компанийн эрх ашгийг хамгаалаад ажиллаж байгаа байх. Чи “Коэл Транс” биш, чи Чойжилсүрэн биш. Бид ойлгож байгаа. Тэгэхээр хувь хүний чинь үзэл бодол монгол хүн байгаасай гэж хүсэж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 12 )
Энэ одоо болио ямар бүгд найрамдах өмнөговь улс болхуу
erdenebatiin zasag tergvvlsen veiin deerem ugtaa bol mi luuhaanii mongoliig ustgah zarah tuluvluguu gej oilgo .. ter zasgiin saiduud oyunhorol munkhbat choijoo hovdiin bymbatsogt bvgd kontses tender . tonoj barigdsan oyunhorol hytaduudiig vizgvi bolgoh sanal oruilj baisnii ar nuuts ni choijoogiin zarsan umnu govi yum shde . erdenebat uuruu asar tom nvvrs altnii litsents shaagaad tvvniigee hyataduudad zarsan bolovch hytaduud ni naimaanaasaa butsaj avaagvi ... buun hervvl alna talandaa hvrsen shivnee
teneg
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Mongo l hardag boljdee manaihan mandahbayr odo bolih tsag n boloogui l ym bhda
Ingej Mongol company aa shahaad baigaad n tsaana n oor ashig sonirhol l nuugdaad baina daa tend baigaa busad company uudig zuw zgr bailgad baidag gaihaltaiya
Ingej Mongol company aa shahaad baigaad n tsaana n oor ashig sonirhol l nuugdaad baina daa tend baigaa busad company uudig zuw zgr bailgad baidag gaihaltaiya
Ingej Mongol company aa shahaad baigaad n tsaana n oor ashig sonirhol l nuugdaad baina daa tend baigaa busad company uudig zuw zgr bailgad baidag gaihaltaiya
bas neg arga ydsan hvnii hiih vildel bnda iim hudal medeelel oruuldag boltsiimu zindaa ene hvmvvs ni bvgd heleltsvvlg hiih gej bish hdn tseejilsen vgnvvde unshih gej garj irsen aytai bvgd neg l utgatai ym yrial bsn heleltsvvleg gdg ni uulan olon talaas ni awj vzeh ystoi ym bmar ymda
bas neg arga ydsan hvnii hiih vildel bnda iim hudal medeelel oruuldag boltsiimu zindaa ene hvmvvs ni bvgd heleltsvvlg hiih gej bish hdn tseejilsen vgnvvde unshih gej garj irsen aytai bvgd neg l utgatai ym yrial bsn heleltsvvleg gdg ni uulan olon talaas ni awj vzeh ystoi ym bmar ymda
Ene Mandahbayr chin estoi araatan ymaa Mongoloo zarj ideh gej baigaa jinhene hun n Mandahbayr gegiig oilgohgui l baigaa ymuu
Шаал худлаа мөнгө авчихсан баагий л байна штээ Мандахбаярын хэрэгсэл