Өгий нуурт газ дэлбэрсний улмаас 11 хүн түлэгдэж, нэг хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Архангай аймгийн Өгий нуур орчимд амарч байсан хүмүүс газ дэлбэрсний улмаас хүнд бэртэж, өчигдөр /2019.08.05/ Гэмтэл согог, судлалын үндэсний төвд яаралтай хүргэн авчирчээ. Эх сурвалжийн мэдээлснээр нэг хүн газар дээрээ нас барж, 11 хүн түлэгдлийн өндөр зэрэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Албан бус мэдээллээр аялагчид нэг гэр бүлийн буюу ах дүү, төрөл садны хүмүүс байсан бололтой.

ГССҮТ-д эмчлүүлж буй 11 хүн бүгд 50-иас дээш хувийн түлэгдэлтэй ирсэн байна. 80-аас дээш хувийн түлэгдэлтэй нэг эмэгтэйн бие хүнд байгаа гэв. 

Иргэдэд аялал зугаалгаар орон нутагт явахдаа аюулгүй байдлаа хангаж, үер усны гамшиг, хийн газ хэрэглэх зэрэг ахуйн ослоос сэрэмжлэхийг анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.237) 2019 оны 08 сарын 12

Савтай ус гэж оруулж өгсөн нь бензин байсан гэнэ лээ тэгээд газны галд халаад дэлбэрсэн гэсэн 1хүүхэд нас барсан гэнэ лээ ум маани бадми хум эдгэрээсэй дээ

2  |  0
Зочин(64.119.21.18) 2019 оны 08 сарын 06

Савтай бинзен байсан газ болчихсон уу?

0  |  0
Zochin(202.9.43.18) 2019 оны 08 сарын 10

Tun haramsaltai yum boljee nuur usni ezniig hilegnvvlsen yum bolov u

3  |  0
Top