ОЛОН ӨНГӨ:  Ай

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

 “Хонин цагаан үүл нь ээ хө, Хувирч сэмрээд нүүлээ дээ хө” гээд л Б.Бадрууган агсны дууг өдөржин амандаа аялав. “Тухайн өдрийн дуу гэж байдаг” хэмээн зохиолч Г.Аюурзанын нэгэн зохиолд гардгийг ямар нэг дуу амнаас салахгүй өдөржин аялагдах үед нэхэн санадаг юм. Заримдаа хуучны монгол дуу сонсох сайхан. Үнэн үг, үнэн ая эгшиглэх мэт ер бусын мэдрэмж буй биеийг бүчин авах шиг л болдог. Ерөөс хүний сэтгэлээс ундран гарсан дуунууд чихэнд бус сэтгэлд хоногшин үлддэг аж.

Ай, дуу хөгжимгүй байсан бол бидний амьдрал ямар ч яруу зүйлгүй байх байсан ч юм бил үү, хэн мэдлээ. “Намираа цэнхэр бороо шивэрсэн, Намрын хонгор үдшээ дурс даа чи...” гэж аялаад эргэн тойрноо харвал намрын өнгө хаа сайгүй. Ай...


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.125) 2019 оны 08 сарын 08

Таалагдлаа

0  |  0
Top