Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч, гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоох, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг хамгаалах асуудлаар Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй тайван жагсаал үргэлжилж байна. Жагсаалд оролцогчид үгээ хэлж буй юм.
Ард түмний онц түр зөвлөлийн тэргүүн Д.Цогтбаатар:
-Тост тосон бумбын нурууг хамгаалж байсан биологич залуу амиа алдсан. Тэр хэргийг өнөөдөр дахин шалгаж илрүүлэх ёстой. Залуучууд өнөөдөр гэртээ хэвтээд баймааргүй байна. Өмнөговийнхоо газар нутгийг, Монгол орныхоо газар нутгийг хамгаалахын төлөө бид тэмцэх хэрэгтэй. Жагсаалд нэгдэх ёстой. Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Ховор ан амьтан устаж үгүй болох аюулд орсон. Тийм учраас Тостын нуруунд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. Үүний төлөө олон нийт тэмцэх хэрэгтэй.
Баянхонгор аймгийн иргэн Н.Чулуундорж:
-Монгол орон 3.2 сая хүнтэй. Бид эх орноо хайрлан хамгаалах ёстой. Би дээрх 3.2 хүнийг төлөөллийн хувьд Баянхонгор аймгаас хүрэлцэн ирлээ. Дэлхийд 3000 гаруйхан цоохор ирвэс бий. Түүний 1000 орчим нь Монгол Улсад байдаг. Үүний ихэнх нь Тостын нуруунд амьдардаг. Тийм учраас бид өнөөдөр энэ хайрхныг хайрлан хамгаалах ёстой. Говийнхон газар нутгаа хамгаалахын төлөө тэмээгээ унаад Сүхбаатарын талбайд ирэхэд бэлэн байгаа шүү. Б.Чойжилсүрэн гишүүнээ та өнөөдөр Тост тосон бумбын нуруунаас савраа татна уу. Увс аймагтаа очиж уул уурхайн үйл ажиллагаагаа явуул. Тостын нуруунд үйл ажиллагаа явуулж буй компаниа татан буулга.
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн н.Цогтбаатар
-Өмнөговь аймагт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас иргэдэд үлдэж байгаа үр ашиг нь муу байдаг. Харин ч уул уурхайн компаниуд байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. “Сауд гоби коэл транс” компани үндэстэн дамнасан Айвенхоу Майнз корпорацад хулхидуулсан. Тэр хохирлоо Б.Чойжилсүрэн гишүүн Айвенхоу Майнз корпорацын эзэн Фрийдландаас авах хэрэгтэй. Монгол нутгийн эзэд нь өөрсдөө ядуу, эрх мэдэлгүй байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд иргэдэд ашиг ирдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр тийм зүйл алга. Гурван тэс сумын иргэдийн амьдрал сайжирсангүй. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй компаниудтай бид хатуу тэмцэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Коммент устгаал шудрага л байл даа