"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг иргэдийн санал, хүсэлт, байр суурийг сонсох хэсгээр үргэлжилж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч И.Нямаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Манай сумын нутаг дэвсгэр Монгол улсынхаа хэмжээнд хамгийн томд ордог. Гэхдээ уул уурхайн нөлөөллөөс болоод мал маллах газар багассан. Худгийн ус, ундарга багассан, Айлууд нь ойртож буудаг болсноос үүдэн нүүж оторлох, бэлчээрлэх газаргүй болсон. Уламжлалт мал аж ахуй, маллагаа, арга барил маань өөрчлөгдөж, бэлчээрийн доройтол үүсэх зэргээр үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх газар нутаггүй боллоо. Би мал аж ахуйгаа эрхлэх хүсэлтэй байдаг. Гэтэл ус, ундны хүрэлцээгүйгээс болоод манайд тулгарч байгаа жишээг ярья. Өвлийн улиралд нэг талдаа 14 км, ирэх очих 28 км-ээс бид ус зөөдөг. Намар, хаврынхаа улиралд талдаа 7, ирэх очихын 14 км-ээс усаа авчирдаг. Зундаа талдаа 3 км газраас ус зөөдөг. Жилийн дөрвөн улиралд дөрвүүлэнд нь ус зөөж, малаа усладаг. Манайх одоо 600-аад малтай айл. Ийм мал аж ахуйнхаа ажлын хажуугаар нөхөр маань усч маягийн ажил хийж, усаа зөөдөг. Ус худгийн хүрэлцээгүй байдлаас болж малчид иймэрхүү байдалтай амьдрахад хүрч байна.
Манай сумаас гадагшаа гаргаж байгаа Монголын нүүрсний 50 хувийг бүрдүүлдэг. Улсын төсөвт нэлээдгүй мөнгө нийлүүлдэг. Тэгсэн хэрнээ тог цахилгаан нь Хятадаас хараат байдалтай. Хятадаас тогоо авдаг. Аймгаасаа 320 км-ын зайтай хэрнээ хар зам байхгүй, шороон замтай. Нүүрс тээвэрлэдэг машинууд явсаар байгаад газар нутаг маань явж суухын эцэсгүй болсон. Маш хүндрэлтэй. Гаднын нөлөөнөөс болоод өөрсдийн сайхан нутгаа бид алдчихсан. Тэмээ, ямаа хоёроороо манай сум алдартай байсан. Ингээ саагаад, ямааныхаа ноолуурыг үйлдвэрт нийлүүлээд явахад энгийн сайхан амьдрах нөхцөлийг уул уурхайгаас болоод бүрэн алдаж, амьдралаараа хохирч байна. Одоо Үндсэн хуулийг өөрчлөхдөө хуулийн цоорхойг бүр их гаргах гэж байгаа юм шиг бидэнд ойлгогдож байгаа. Бид мэдэхгүй биш мэддэг. Энэ байдлыг зөв зүгт нь оруулж өгөөч ээ" гэсэн хүсэлт, санал илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 8 )
Хэцүү юм бэ.
Бидний идэж буй малын мах, сүү, тарагтай холбоотой асуудал Монголын одоогийн болоод ирээдүйн бүх хүнд хамаатай зүйл. Энд тэнд зөндөө алтны уурхай бна.
Газар бүхэнд ийм болж аюул нүүрлэж бн. Монголчууд босох тэмцэх цаг ирсээн.
Монголчууд сэрж сэхээжиж сайхан байна. Бид өөрсдөө л нутгаа хайрлахгүй бол зуйгуул шуналтангууд ” алтыг нь аваад авдарыг нь хаяна”. Хохиролын төлөөсийг уугуул ард нийтээрээ төлнө. Хүн бүр чадах чадахаараа тэмцэх хэрэгтэй.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Mongolchuud gazar nutgiinhaa tuluu chin setgeleesee nulimsaa dusluulan temtsej baina ,ted serj baina , ene bol tom amjt.Hun bur eh ornoo chin setgeleesee hairlatsgaaya.
gurvantesiig ch ballaj bgaa l daa, ter olon uurhai bhd yaagaa dnemj ogood bdiin be, hend ch hereggui
Tost toson bumbiin nuruu gej ikh olon hunii nulimsiig barj baina daa. Choijilsuren ene asuudalaa zogsoogooch ee. Uvsiinhan daraagiin songuuliar ene balai yumaa ahiad songochihov doo