Өмнөговь аймгийн цагдаагийн газраас тухайн аймгийн хэмжээнд үйлдэгдсэн амиа хорлох гэмт хэргийн талаарх мэдээллийг өнөөдөр /2019.08.14/ цахим хуудсаараа мэдээллээ.
2019 он гарсаар Өмнөговь аймгийн хэмжээнд 21 хүн амиа хорлож нас барсаны 2 нь эмэгтэй хүн байх бөгөөд 18 хүн нь боомилж, 1 хүн өөрийгөө хутгалж, 1 хүн өөрийгөө шатааж, 1 хүн нь өөрийгөө буудаж амь насаа хохироосон байх бөгөөд 18 нь согтуугаар амиа егүүтгэсэн байна.
Сум орон нутгийнх нь харъяаллаар авч үзвэл Даланзадгад суманд 5, Цогтцэций суманд 4, Ханбогд суманд 3, Манлай, Ханхонгор, Гурвантэс суманд тус бүр 2, Мандал-Овоо, Номгон, Баяндалай суманд тус бүр 1 иргэн амиа хорлож нас баржээ.
Амиа хорлогсдыг боловсролынх нь байдлаар авч үзвэл бүрэн дунд боловсролтой 7, бүрэн бус дунд боловсролтой 8, бага боловсролтой 4, тусгай дунд болон боловсролгүй 1 иргэн байна.
Амиа хорлогсдыг нийгмийнх нь байдлаар авч үзвэл төрийн албан хаагч 2, хувийн хэвшилд болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 3, эрхэлсэн тодорхой ажилгүй 7, малчин 8 иргэн байж. Насны байдлыг авч үзвэл 20-30 настай 8 иргэн, 30-40 настай 7 иргэн, 40-50 настай иргэн 5, 50-аас дээш насны 1 иргэн байсан байна.
Дээрх амиа хорлож нас барсан 21 иргэний 12 нь хардалт, гэр бүлийнхэнтэйгээ муудалцсанаас, 4 иргэн нь сэтгэл зүйн цочролд орсоноос, 2 нь өр зээлээ төлж чадахгүй болсноос, 3 иргэн нь ганц бие харж, хандах хүнгүйгээс удаан хугацаагаар архидан согтуурсны улмаас амиа хорложээ.
Сэтгэгдэл ( 3 )
Yasan khiamdkhan ami be?Gazar nutgiinkhaa toloo zolison bol altan khoshoo bosgomoor baina
Нэг аймагт 21 хүн 21 аймаг 3 хотод 500-аад хүн хагас жилд амиа хорлон хас барж байна. Энэ бол хүн ам зүйн маш муу үзүүлэлт шүү. Ийм үзүүлэлтүүдийг ардчилал хөгжиснөөс хойш нуудаг болсон дөө.
Нэг аймагт 21 хүн 21 аймаг 3 хотод 500-аад хүн хагас жилд амиа хорлон хас барж байна. Энэ бол хүн ам зүйн маш муу үзүүлэлт шүү. Ийм үзүүлэлтүүдийг ардчилал хөгжиснөөс хойш нуудаг болсон дөө.