Уул уурхайн Рио Тинто компани Австралийн баруун хэсэгт газрын баялаг ихтэй ордыг 40 жилийн хугацаатай түрээслэхээр газар эзэмшигч иргэдтэй хоёр тэрбум ам.долларын гэрээг байгуулжээ. Гэрээний хүрээнд "Рио Тинто" компани 70,000 км талбай бүхий уг газарт төмрийн хүдэр болон бусад эрдэс баялгийн олборлолт хийхээр тохиролцжээ. Түүнчлэн уурхайд ажиллах нийт ажилчдын 14 хувь нь нутгийн уугуул иргэд байх юм. "Рио Тинто" компани энэ он гарсаар Австрали дахь төмрийн хүдрийн олборлолтоо 50 хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, "Рио Тинто" компани нь төмрийн хүдэр олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг юм.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )