Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын дээрээс өчигдөр /2019.08.20/ 17 настай эрэгтэй хүүхэд унаж, нас баржээ.
“Тайм констракшн” ХХК-ийн захиалгаар “Титан таур констракшн” ХХК, “Ти Жи К” ХХК-иудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд баригдаж байгаа цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас осол гарсан байна. Талийгаач өндрөөс лифтний хонгил руу унасан гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр талийгаач Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай байсан бөгөөд тус барилгад туслах ажилтнаар ажиллаж байжээ.
Зуны амралтаар хүүхдүүд сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэлийн мөнгө олох гэж ажил хийх нь элбэг байдаг. Гэхдээ барилгын ажилд буюу хүнд нөхцөлтэй ажлын байрны орчинд насанд хүрээгүй буюу хүүхэд ажиллуулах нь хориотой юм.
ВИДЕО ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 9 )
ТЕРЕЕРЕЙ
Taiwan tsagt iim olon hun... manaihnii heneg gui zan ayulgui bda l hanguulahgui dee
Um sain amgalan boltugai unen zubuur hergiig shiidej uguusei gadnii nuluugui boloh vii dee ger buld ni gun emgenel ilerhiilii
еревдмеер юм бэ дээ.даанч харамсалтай.ум мани бадмэ хум, ум мани бадмэ хум, ом ами дэва хри, бурханы ариун орноо хурдан терех болтугай
Harin hvv niigem ingej l hvnii amiaar togloj bn.Hichneen hicheeliin heregslel beltgeh baisan ch yadnee ene baiguulgan hungun shingen ajil ugch boloogvi ymuu daa.Ene baiguulga yah gej 18 nas hvreegvi hvvhdiig ajild awch undur dawhart ajiluulsan ym be
haramsaltaigaar dvvgee aldsandaaa mash gomdoltoi bnaa
Vnen zovoor ni shalgaad ogooroi
Мэргэжлийн хяналт ажлаа хийгээч барилгуудыг шалгаач Уйлдвэрчний эвлэл юу хийж байна
ERSDELTEY BISH KHORYOTOY SHUU