Б.Энх-Амгалан: Дарханы замын ажлыг 18 хоногоор хоцроосон БНХАУ-ын компанид хугацаатай үүрэг өгсөн

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэн засварлах ажлыг  өнгөрсөн сард эхлүүлсэн.  Тус замын ажлын тендерийг нээлттэйгээр зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдаг. Ингэснээр дотоодын төдийгүй урд хөршийн  зарим компани ч  зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Гэтэл тэдний зарим нь графикийн дагуу ажиллахгүй, хугацаа хоцорсон, нормоо биелүүлээгүй зэрэг зөрчил гаргаж эхэлжээ. Тиймээс тухайн чиглэлийн замын гүйцэтгэгчээр ажиллаж буй зарим компанид хугацаатай үүрэг өгсөн бөгөөд болохгүй бол ажил гүйцэтгэх эрхийг нь цуцлахаар болоод байгаа ажээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.


-Хаанахын ямар компаниуд гэрээний үүргээ биелүүлэхгүй байна вэ. Энэ тухайд та мэдээлэл өгнө үү?

-Дарханы чиглэлийн замд ерөнхий болон туслан гүйцэтгэгч, төслийн нэгж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй гээд бүх компанийн төлөөллийг  уржигдар  цуглуулж, нэгдсэн  хуралдаан хийсэн. Ингээд бид хугацаа, графикаа ярьсан.  1,3,5 дугаар багц бол графикт хугацаанд ажлаа явуулж байна. Тиймээс хугацаандаа буюу ирэх арваннэгдүгээр сар гэхэд ажлаа дуусгах боломжтой гэдгээ хэлсэн. Харин 2,4 дүгээр багц хоцрогдолтой байгаа учраас хугацаатай үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүст санхүүжилт тасрах, газар чөлөөлөх асуудал байхгүй. Нөгөөтэйгүүр түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлыг Засгийн газраас шийдсэн. Тийм учраас алдсан хоногоо яаралтай нөхөхийг үүрэг болгосон.

-Хэчнээн хоногийн хугацаа олгосон бэ. Нууц биш бол хаанахын, ямар компани ажлаа цаг хугацаанд нь биелүүлэхгүй байна вэ?

-Долоо хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд ажлаа хийж чадахгүй бол гэрээг нь цуцалж дараагийн гүйцэтгэгчийн асуудлыг Азийн хөгжлийн банкинд тавина гэдгээ илэрхийлсэн. БНХАУ-ын “Шинжаан констракшн” гэх компани байгаа юм. Уг нь энэ компанийн групп нь маш том, олон улсад  олон ажил гүйцэтгэсэн туршлагатай. Харин манай улсад орж ирсэн салбар нь санаанд хүрэхгүй байна. Эсвэл ажлаа буруу төлөвлөсөн, эсвэл нөхдүүд ажлыг өөр аргаар хийх гэж оролдсон байж болох юм. Тиймээс бид Монголын стандарт, шаардлагын дагуу ажлаа цаг хугацаанд нь  хийх  үүргийг хатуу сануулсан. Тэдэнтэй ганцхан гэрээг нь цуцлах тухай бус улсынх нь Засгийн газар, Зам тээврийн яаманд нь асуудал ярихаар байгаа. Ингэснээр давхар давхар хариуцлагын асуудал  гарч ирж таарна. Бидний зүгээс эхний ээлжид БНХАУ-ын ЭСЯ-нд нот бичиг илгээнэ. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс залилан мэхлэлт хийсэн байж болзошгүй гэдгийг хэлнэ. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкинд хандана. БНХАУ-ын ийм компани олон улсын тендерт  хууран мэхлэх замаар оролцсон байх магадлалтай. Тийм учраас тэднийг  олон улсын төсөл хөтөлбөрт дахин  оролцуулахгүй байхыг хориглох хүсэлт илгээнэ. Гуравдугаарт, Хятадын Зам тээврийн яаманд мөн мэдэгдэнэ. Олон улсын төсөл хөтөлбөр олширсон үед танай улсын ийм компани ийм байдалтай хандаж байна, үүнийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтээ ч тавина. Эдгээр арга хэмжээ тэр нөхдөд хүндээр тусах нь дамжиггүй. Цаашлаад энэ ажилд оролцохын тулд багагүй хэмжээний мөнгийг тэд  барьцаанд тавьсан  байдаг.  Энэ дэнчингийн мөнгийг мөн хурааж таарна.  Ямартай ч долоо хоногийн шуурхай үүрэг аваад гарсан. Хугацаа нь дуусахад би өөрөө явж ажилтай нь танилцана, гүйцэтгэл муу байвал зөвшөөрлийг нь цуцална.

-Хэчнээн хоногийн хоцрогдолтой байгаа юм бэ?

-18 хоногоор хоцорсон байдалтай байна. Гэтэл ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд энэ замыг хучиж дууссан байх учиртай. Энэ хугацаанд амжихааргүй байвал гэрээг нь цуцлахаас аргагүй.

-Түр замыг хэчнээн төгрөгөөр тавихаар төлөвлөсөн бэ. Хайрга чулуунд их хэмжээний мөнгө төсөвлөсөн гэх шүүмжлэл гараад байна л даа?

-Замыг хайргажуулах ажлыг 6.5 тэрбум төгрөгөөр хийж байгаа. Энэ бол Сангийн яамнаас баталсан төсөв. Үүн дээр нэмээд төсөл гүйцэтгэж буй компаниудад 100-200  мянган ам.долларыг түр зам тавихад зориулан олгосон. Нийтдээ 200 км  түр зам тавина. Гэтэл төсөвт өртөгтөө хүрэхгүй байгаа юм. Гэхдээ бид батлуулсан төсвөө АЗЗА компаниуддаа хувааж өгөөд түр замын ажлыг  хийж дуусгах үүрэг өгсөн. Түр замын ажил ерөнхийдөө дуусч байна. Гэвч энэ тухайд нэг асуудал байгаа нь замаа тавиад дуусахад бороо уснаас болоод эхнээсээ  эвдэрч урсах тохиолдол гарч байна.

-Дарханы  чиглэлд зорчсон машинууд маш ихээр эвдэрч, гэмтэж байна. Гэтэл энэ тухайгаа яриад нөхөн төлбөр хөөцөлдөхөөр “Яг Дарханы чиглэлийн замд эвдэрсэн эсэхээ нотол” гэх шаардлага тавиад байна гэх юм. Энэ тухайд та ямар тайлбар өгөх вэ?

-1939 онд барьсан зам шүү дээ. Есөн хар цэгтэй,  маш их аваар осол гардаг атлаа маш нарийнхан.  Энэ удаагийн Засгийн газар анх удаа зориг гаргаж засварлахаар шийдвэрлэсэн. Дөрвөн эгнээтэй болгож, олон улсын стандартад нийцүүлье гэж зорьсон. Олон улсын тендерийг ямар байдлаар  зарладаг, түүний дагуу л ажил явж байна.  

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тулга(202.9.42.185) 2019 оны 09 сарын 04

Авто замын салбарын толгой нь өтчихсөн. Чадваргүй хүнээр удирдуулсан салбар дампуурдагын тод жишээ

0  |  0
МАН царай(202.126.88.145) 2019 оны 09 сарын 04

АН 4 жилд 3 -4 мянган км зам тависан МАН 200км замд нэрээ бодоорой, арай л юм аа.

4  |  0
Зочин(202.9.43.74) 2019 оны 09 сарын 04

Сэлэнгэ яваад ирлээ дархан хүртэл замд ажил хийж бга ганцхан компани бна бусад нь ганц нэг техник тавьчихсхн нам гүм хийж бга ажил алга л бна даа сайдаа

2  |  0
Зочин(202.126.88.155) 2019 оны 09 сарын 04

Амралтын өдрөөр ямар ч ажил хийгдэхгүй харагдах юм. Мөн ямар ч ажил хийгдэхгүй газраар зам шал дэмий баахан сэтэлж.

1  |  0
Зочин(202.55.188.84) 2019 оны 09 сарын 04

Гүй ядаж ус цацдаг машинуудаа явуулчих л даа. Хужаа монголгүй жигдхэн хариуцлагагүй байна. Хужаа нар шиг замыг тѳгс тавьдаг улс хаа байна? Манай яамныхан ѳѳрсдѳѳ авилга авч хогийн гаруудыг нь оруулж ирж байгаашдээ.

2  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Иргэн(66.181.161.97) 2019 оны 09 сарын 03

Анхнаасаа гэрээгээ хатуу хийх хэрэгтэй ш дээ худлаа хэдэн гар мөнгөө аваад л бүгд 1-1.200 авч унаад л хийсэн ч ажилгүй нэг их тансаг амьтад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй бөндгөртэй нь ярь

2  |  0
Жолорч(64.119.20.43) 2019 оны 09 сарын 01

Муусайн хужаа нар Элбэгдоржийнхны захиалгаар ажил саатуулж, ЗГ-ыг өөрсдийнхнөөрөө хараалгаж огцор гэлгүүлэх гэж санаатайгаар саатуулж байгаа юм! Нийтэд нэр устай нь зарлах хэрэгтэй! Сая том тэрэг даваанд хүч алдаж ухраад аваарь хийснийг хүртэл за ын муугаас боллоо, Засахгүй байна гэжд л дайрч байгаа харагдсан. Муухай хүмүүс олон юм даа.

1  |  0
Boliooch(103.57.95.168) 2019 оны 08 сарын 31

Shinjaan chine nuguu shinjaan shinpa gedeg turiin banktai holbogdood ezen ni shorond bgaa gazar mun uu

0  |  0
лалар тарвага(182.160.36.170) 2019 оны 08 сарын 31

шинжаан чинь тарвагадоржийн унаган нутаг билүү?

2  |  2
Torgo(77.247.85.78) 2019 оны 08 сарын 29

Ajil hotsrooson nuhun tulburiig tus kampianaas garguul hatuu bai

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
х(103.229.123.7) 2019 оны 08 сарын 29

чамд бол наадуул чинь салаавч огч бгаашдээ мэдэж бнауу хуухэлдэй минь. ажлаа мэдэхгуй ийм малнуудыг хэн тооховдээ

0  |  0
зочин(202.9.42.216) 2019 оны 08 сарын 30

юун 1939 онд барьсан зам вэ. юугаа балайраад байнаа. хэдхэн жил л болж байгаа байх шүү.

1  |  0
иргэн(64.119.26.12) 2019 оны 09 сарын 01

ямар ч гэсэн зориг гаргаж ажлыг эхлүүлсэн энэ Засгийн газарт талархаж байна урдах засгийн газар худлаа ярихаас цаашгүй л байсан биз дээ МАнай Дархан хотын доторх зам сайхан болж байнаа Ажил хийж байгаа хүмүстэй урам өгч байх хэрэгтэй шүү

2  |  1
hahahaha (185.39.141.103) 2019 оны 08 сарын 29

hugatsaatai vvreg kkk . tsutsalj chadahgvi . zailuul hyatad xxk noi booliin bool bolchihson ene 1 mashinii kabinii said zailuul .

0  |  0
Top