Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын харцага О.Хангай аавынхаа тариалсан тарвасыг Улаанбаатар хотод борлуулах болжээ. Харцагын аав н.Оргих төрөлх нутаг Ховд аймгийн Буянт сумандаа тариалан эрхэлдэг ажилсаг нэгэн аж. Харцага шинэ ургацын тарвасаа хотын захад борлуулж байгаа аж.
Улсын харцага О.Хангай “Аавын минь тарьсан Ховдын амтат тарвасыг баруун аймаг явах тойргийн ойролцоо буулгалаа. Би энд хоёр өдөр өнжих тул авах хүмүүс холбогдоорой. Нэг уут нь 30000 төгрөг, ойролцоогоор 30 кг. Нэг уутнаас дээш хүргэлттэй” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байв. Түүний энэ мэдээллийн дор Улсын заан Б.Соронзонболд “15000 төгрөгөөр өгөхгүй л байхдаа” хэмээн хошигножээ.
Ховдын тарвас ч амттай шүү. Харцагын гараас тарвас аваарай.
Сэтгэгдэл ( 0 )