Завхан аймагт өнгөрөгч амралтын өдөр олон тооны усны шувуу үхсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Онц багт байх Бага нуурын усанд галуу, цахлай, алаг нугас зэрэг 2000 гаруй усны шувуу үхэж нуурын эрэгт гарч ирсэн байжээ. Мөн зарим шувууд нь өвчилсөн байдалтай байж болзошгүй гэх мэдээллийг аймгийн онцгой байдлын албанд ирүүлжээ.
Мэдээллийн дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар болон нутгийн захиргааны байгууллагын нийт 14 алба хаагчтай ажлын хэсэг байгуулагдаж, үхсэн шувуудаас дээж авч шинжилгээнд хүргүүлээд байна. Мөн үхсэн шувуудыг булж устган, тухайн бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ойрхон уурхай байдаг бол ойлгомжтой
Баянайраг уурхайн цианид
ШУВУУНЫ ХАНИАД