Цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо

2019 оны 09 сарын 02

ХХААХҮ-ийн сайд Архангай, Өвөрхангай, Төв аймгуудад ажиллалаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Тариалангийн эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал В.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс Өвөрхангай, Төв аймгуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд (2019.08.31 - 2019.09.01) ажиллалаа.

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн "Хархорин" салбарын намрын ургац хүлээн авах бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хатаалгын төхөөрөмж, буудай хадгалах савны бэлэн байдал, тарианы чанарыг шалгаж тогтоох лабораторийн бэлтгэл бүрэн хангагдсаныг ХХААХҮ-ийн сайд сайшааж, цаашид үйл ажиллагааныхаа мэдээллийг цаг алдалгүй өгч, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж байх үүргийг өглөө.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top