Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 15 дугаар хорооллын наймдугаар байрны хоёрдугаар орцны дэргэд шингэн бодис газарт асгарсан байна гэсэн мэдээлэл өчигдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Улмаар ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн Үндэсний аврах бригадын химийн бүлгийн алба хаагчид ослын газарт ажиллаж 2.25 м2 талбайд аммиак асгарсан байсныг хөрсийг хуулан авч саармагжуулан аюулгүй болгожээ. Асгарсан амиакаас дээж авч хэмжилт хийхэд хүний биед аюул учруулах түвшин тогтоогдоогүй байна.
Дээрх хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )