Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа билээ. Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан шүүгч нарын ажлын ачаалал эрс нэмэгдсэн, зарим шүүх танхимын үйл ажиллагаа зогссон гэх мэдээллийг эх сурвалж хэлдэг. Тэгвэл энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос тодрууллаа.
Тэрбээр "Би нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар АТГ болон Улсын Ерөнхий прокурорт бичиг явуулсан. Энд бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогсчихлоо. Хуульд заасан хугацаа гэж сунгаад байлгүйгээр хурдан шалгаж өгөхийг хүссэн. Саяхан Нийслэлийн прокурорын газраас лавласан. Тэд энэ сарын 10 гэхэд нэг тийшээ болчих байх гэдэг зүйлийг хэлсэн. Өнөөдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогсчихсон, хэдэн зуун хэрэг шийдэгдэхгүй хүлээж байна. Үүнийг хаана, хаанаа сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэд шүүгч нарын нарийн төвөгтэй асуудлыг хөнгөн шийдэхгүй гэх үүднээс хугацаа хэрэгтэй байгаа юм билээ. Ямартай ч энэ хэрэгт их анхаарч байгаа гэдгээ хэлсэн" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319
har myangan erkh zvich huulich bn shd ted naraasaa tomiloochee ter shvvgch nar asuudlaa shiidvvleh ni tsag hugatsaanii asuudal orgui zvil der ervv vvsgeegui blgui de
шүүгчид маш олон хэрэг маргааныг хянан шиидвэрлэж байдаг Шүүхгүи улс болчихов уу