Н.Лүндэндорж: Шүүхээс хэргийг прокурорт буцаах нь ял завших боломж олгож байх магадлал өндөр 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэрэг шүүхэд очсон ч прокурорт буцах тохиолдол их байдаг. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ч байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Шүүхээс хэргийг прокурорт буцаах нь буруу юм. Учир нь, гэмт хэрэгтэнд ял завших, хэргийг замхруулах боломжийг олгож байх магадлал өндөр. Эрдэмтэд, шүүх судлаачид энэ талаар хоёр үндэслэл хэлдэг. Нэгдүгээрт, прокурорын авч ирсэн хэргийг шүүгч шийдэхгүй буцааж байгаа нь хэргийг бүдгэрүүлээд ир, би энэ хүнд ял завших боломж олгоё гэж захиалга өгч байна гэж дүгнэж үзэж болдог. Эсвэл хэрэг дээр ийм ийм шинэ баримтуудыг ямар нэг аргаар олоод ир, би яллаад өгье гэж ялын захиалгаа шүүгч өгч байна гэж үзэж ч болох учраас буцааж болдоггүй юм. Хоёрдугаарт, шүүх хэрэг маргааныг цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдэх үүрэгтэй байдаг. Прокурорын, цагдаагийн дутууг гүйцээх үүрэг шүүхэд байдаггүй. Гэтэл Монголын шүүгч нар тэдний алдаа дутагдлыг залруулах их сонирхолтой байдаг шиг байгаа юм. Энэ буруу, би тэрийг нь л гайхаад байдаг юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.157) 2019 оны 09 сарын 11

ubuu uuruu hiisen hergee shuuhruuch ybuulalgui tsagdaa deer haalgaj estoi yl zabshcan da...uuruu yl zabshaad es zuigui amidradag hun uruuliig shuumjleed baih ni hir zohimjtoi be...teneg hunii duugui ni surtei gedegsen...

0  |  0
Зочин(66.181.183.39) 2019 оны 09 сарын 06

Шүүхийн рөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гэдэг чинь ер нь юу хийдэг, ямар ажил эрхэлдэг юм бэ? Энэ алуурч өвгөн шүүгчдийнхээ хийгээд байгаа юмыг ихэд гайхдаг гэхээр шүүхийн байгууллагад л лав хамаагүй бололтой. Хамаатай байсан бол гайхаад суух биш, бурууг нь засаж залруулмаар юм.

0  |  0
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Үнэн(202.9.45.104) 2019 оны 09 сарын 07

Өнөөдөр Монгол улсад иймэрхүү авилгалч хуульч шүүгчид, үлийн цагаан оготно хоёр л их болж дээ. Ард түмэн, малыг зовоосон хоёр зовлонгоос салах юмсан.

1  |  0
Irgen(182.160.37.206) 2019 оны 09 сарын 05

Uiliin uree edelj tamd uurd shatnaa chi

0  |  0
Үнэн(103.9.89.18) 2019 оны 09 сарын 05

Элдэвийн хор найруулалгүй ажлаасаа зайлж согтуугаар машин жолоодож жирэмсэн эхийг дайрч алан 2 хүний амь насыг хохироосон хэргийнхээ ялыг эдэлж шорондоо үх

0  |  1
зочин(202.9.43.49) 2019 оны 09 сарын 05

цагдаа прокурорын будлуулсан хэргиин учрыг олох хэрэгтэи л баидаг даа хэцүү ажил шүү

0  |  0
Top