НОМЫН ХУРИМ: Их найрагч бидний дэргэд үгүй ч...

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

"Миний ээж бөртийгөөд үлдсээн. Миний сэтгэлийн тал үлдсэн. Аавыгаа алдахад надад сэтгэлийнхээ талыг гээсэнтэй адилхан байсан. Энэ бол гаргүй, хөлгүй байснаас ч долоон дор мэдрэмж л дээ. Сэтгэлийн их орон зайгаа алдана гэдэг... Сэтгэлийг минь дүүргэж байсан хүнээ энэ ертөнцөд алдана гэдэг л хамгийн аймшигтай..." хэмээн их найрагчийн хүү Л.Хасар ярьж байсан нь толгойд эргэлдсээр хүн зон олон цугласан Интерном номын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт гарч очлоо. 

Энэ өдөр (2019.09.03) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт болсон билээ. Энэ өдөр гэдэг нь өнгөрсөн лхагва гараг л даа. Их найрагч Б.Лхагвасүрэн Монголын уран зохиолоос гадна их театрын урлагт хүчин зүтгэж явсныг гэрчлэх мэт урлагаар холбогдсон сэтгэлийн олон нөхөд нь цугласан байв. 

Монгол "Эдип хаан" гэгддэг "Тамгагүй төр" жүжгийг нь театрын урлагтай нэр холбогдсон хэн бүхэн бараг л шүтлэгээ болгосон, түүнээс өөр хэн унасан газраа "Боржигоны бор тал шиг" бичиж чадсан бол гэдэг сонин. Сүү шиг олон, олон шүлгийг нь цээжилж өссөн учраас бид магагдгүй хүн чанар, сэтгэлээ гээгээгүй яваа ч юм бил үү... "Морин зэрэглээ" номын нээлтийн үеэр бодлууд ар араасаа хөвөрсөөр л байсан. Номын садангууд шинэ номоо өлгийдлөө, номын хурим боллоо гэж бэлгэдэн ярьдаг. Их найрагч буй биеэрээ бидний дэргэд үгүй ч, оюун бодол, зүрх сэтгэл, сэрэл мэдрэмж бүрээсээ төрүүлсэн "шүлэг" хэмээх хүүхдүүд нь номын хуримаа хийлээ.


"Л.Хасар: Би эцгийн хайрыг ойлгоогүй явсан" ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

"#BOOKTELLER: “МОРИН ЗЭРЭГЛЭЭ”-н дундаас уургалсан ТАВАН ШҮЛЭГ" уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.229.121.66) 2022 оны 04 сарын 18

50ШАХСАН ХӨГШИН ХАР ӨВГӨН БОЛОХ ГЭЖ БАЙЖ ӨРӨВДҮҮЛЭХ ГЭЭД ХОРВООГИЙН ХАГАЦАЛ ЖАМЫГ ЯАХАВ ДЭЭ. ЭЦЭГ ЭХЭЭ АЛДАХ... ЖАМ ШДЭЭ НЭГ ТОМ ЯРИАД БАЙДАГ. ХУДЛАА ЧАМИРХАЖ ХЭЛБЭРДЭХИЙН ЗОВЛОН.

0  |  0
Hursh(103.57.94.154) 2019 оны 10 сарын 13

Hasaraa chi arhi uuj eejiigee buu zovoogood bai

3  |  0
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Buzar(158.174.242.161) 2019 оны 10 сарын 13

Neg zavhai ovgon uheel biz.

1  |  7
Zochin(194.76.232.147) 2019 оны 09 сарын 05

Uhaangui huuhed

1  |  0
Ганбат(202.9.42.99) 2019 оны 09 сарын 14

Боржигины бор тал

1  |  0
Top