Л.Хасар: Би эцгийн хайрыг ойлгоогүй явсан

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

“Жамын цаана нуугдах газаргүй...

Хавар болжээ...”

Тийм ээ, жамын цаана нуугдах газаргүй хавар хэдийн хагдарч, зун дэлгэрч гүйцээд намрын улирал айсуй залгаж, шинэ сар ч гарлаа. Жамын цаана нуугдах газаргүй хорвоо ертөнцөд хүмүүс амьдрах гэж хичээхдээ хичээж, зовохдоо зовон туулж буй биз ээ.  Яг л энгийн ийм нэгэн өдөр өврийн дэвтэртээ хэдэн асуулт ноороглож аваад орон хот доторх орон хот болсон буйдхан газрын зүг зүглэв. “Хүний амьдрал богинохон ч дунд нь их юм багтана. Харин бүтээн туурвих хүсэл л бүтэн багтахгүй” гэх мөртүүд “Морин зэрэглээ”-н дотроос тодрон үзэгдэнэ. Энэ л мөртүүд хүн бүхний сайн танил их найрагчийг дахин шинээр нээсэн шиг онцгой санагдсан билээ.

“Өдөр болгон та бүдэг гэрлийн дор бөгтийн сууж үл танигдах энэ ертөнцийг бас хүмүүний аз жаргалыг дүрслэн үгээр зурж суудаг байж” гэж яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны хүү Л.Хасар аавынхаа тухай “Морин зэрэглээ” номын өмнөтгөлд бичжээ. Яг л ийм хүмүүс уран зохиол хэмээх бичилхэн ертөнцдөө бүтээл төрүүлж, төрүүлснээ өсгөж бойжуулан агуу ертөнцийг цогцлоож байдаг шиг... “Морин зэрэглээ” номын нээлт маргааш болох юм. Их найрагчийн хүү Л.Хасартай хөөрөлдлөө.


-Уран зохиолыг хамгийн энгийнээр тодорхойл гэвэл та ямар санаа хэлэх вэ?

-Уран зохиол бол нэг талаар хэрэглээ. Уран зохиолын хамгийн гайхамшигтай жишээг бид сая “Парисын дарь эхийн сүм”-ийг шатахад мэдэрлээ. Хэрвээ Виткор Хюго “Парисын дарь эхийн сүм” хэмээх алдартай зохиолоо бичээгүй бол дэлхий тэр сүмийг шатахад уулга алдахгүй байх байсан. “Парисын дарь эхийн сүм” миний хүүхэд насанд их үүрэг гүйцэтгэсэн, онцгой зохиол л доо. Квазимодог би  сэтгэлийн илэрхийлэл, Эсмеральдог харин гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл гэж боддог. Хүүхэд насандаа уншиж, ургуулж бүтээсэн ертөнцийн минь нэгээхэн хэсэг шатаж байгаа юм шиг санагдсан. Хүн өөрийнхөө сэтгэл зүрхэн дотор шатаж байгаа зүйлийн төлөө харамсахгүй суувал утгагүй биз дээ.

-Сүүлийн үед үндэсний уран зохиолд бүтээлч мэтгэлцээн гэхээсээ хийрхсэн маргаан их болсон санагдах юм. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсад уран зохиол жамаараа л хөгжиж байгаа гэж би хувьдаа боддог. Уран зохиолыг хийрхэлтэй андуурч болохгүй. Хийрхэл гэдэг илүү хувь хүний зан араншинтай холбоотой өөрийгөө илэрхийлж буй нэг хэлбэр. Хийрхэл гэдэг чинь уран зохиолоос тэс ондоо зүйл. Харин уран зохиол бол гайхамшиг. Хүний сэтгэл, оюун ухаанаар үнэлж барамгүй үнэ цэнэ, гоо сайхан. Түүнийг хийрхэлтэй андуурна гэдэг маш тэнэг хэрэг. Ер нь тэгээд хүн бүр уран зохиолыг өөр өөрийнхөөрөө л сонирхоно. Тэрнээс биш заавал чи ийм уран зохиол унших ёстой гэж тулгаж болохгүй. Яагаад бид жамаараа хөгжиж байгаа зүйлд нөлөөлөх ёстой юм. Эцэст нь цаг хугацаа бүгдийг  ялгаад өгнө.

-Та өөртөө уран зохиолыг хэрхэн нээж байсан бэ?

-Би уран зохиол гэдэг аугаа ертөнцийг одоо болтол нээж чадаагүй л яваа хүн. Ердөө тэр аугаа ертөнцийн дэргэд л өссөн хүн шүү дээ. Харин уран зохиолыг хэн бүтээдэг байсан бэ гэвэл миний аав, аавын нөхөд, яруу найрагч, зохиолчид. Дарамын Батбаяр, Дамдинсүрэнгийн Урианхай, Лувсандамбын Дашням тэргүүт улс манай гэрт ирээд уран зохиолын тухай ярилцаж, уран бүтээлээ дэлгэн хөөрөлдөж байхад би хажуугаас нь хараад л сууж байсан. Одоо ч адилхан.

-Тэгвэл тэдгээр хүмүүс хэрхэн нээж бас бүтээж байсан юм бол?

-Уран зохиолыг ерөөсөө бүтээдэг юм биш. Уран зохиолыг хүн өөрөөсөө төрүүлдэг юм. Бүтээнэ гэдэг бол аливаа нэгэн урлах зүйлд илүү хамаарна. Уран зохиолыг хүн төрүүлдэг болохоор илүү зовлонтой байдаг юм болов уу. Энэ миний л бодол. Зарим хүмүүсийн шүлэг, бүтээлийг уншиж байхад зорьж бүтээсэн нь анзаарагдана. Харин өөрөөсөө төрүүлсэн бүтээл цаанаа ондоо мэдрэмж төрүүлдэг тиймдээ ч их үнэ цэнтэй, урт настай.

-Холбож бичсэн мөр болгон шүлэг биш. Шүлэг бүхэн бүтээл биш гэж хэлэх гээд байна аа даа?

-Бичсэн болгон уран зохиол биш. Бичнэ гэдэг их хүнд ачаа, зовлон. Одоо үед хүмүүс зохиолч болох гэж хүсдэг, шуурдаг болж. Санаснаар ч зохиолч болчихгүй. Уран зохиол бол мэргэжлийн урлаг. Хамгийн зовлонтой ажил, хүнд хэцүү мэргэжил. Тэгэхээр хүн бүр яруу найраг, тууж, роман бичнэ гэж байхгүй. Харин хүн болгон бичиг үсэгтэй байж болно. Үзэгч, уншигч гэж ярьж байгаа боловч эцэст нь цаг хугацаа л бүгдийг шүүнэ. Хэний бүтээл үлдэх вэ гэдгийг бид өөрсдөө ч мэдэхгүй. Үнэ цэнэ нь хэзээ гарахыг таашгүй. Уран зохиолыг хоол иддэг халбага, сэрээ шиг хэрэглэж болохгүй. Хэрвээ уран зохиолыг хоол иддэг хэрэгсэл шиг үзэж байгаа бол номын худалдаа эрхэлсэн нь дээр. Уран зохиол хоол биш. Хоол олж иддэг хэрэгсэл бүр биш.


-Аав тань мөнх бусыг үзүүлс­нээс хойш танд хамгийн ихээр бодогдож буй бодлоо дэлгэж болох уу?

-Миний аав ярьдаг байсан л даа. Уран бүтээлээ үр хойчдоо өвлүүлж үлдээх тухай. Өөрөө Монголын уран зохиолын төлөө бүх зүйлээ зориулсан хүн. Бүх амьдрал, утга учир нь уран зохиол байсан. Бодлоор болдог бол ах дүү, ач нар дотроос уран зохиолд дурлах, түүний төлөө амьдрах хүн байвал аавынхаа үлдээсэн энэ их уран зохиолын өвийг, энэ боломжийг гарт нь атгуулчих юм сан. Түүнээс биш миний сайн зохиолч, яруу найрагч болно гэдэг их хол байх. Гэхдээ би өөрийгөө зарим зохиолчоос илүү сайн зохиолч гэж боддог. Яагаад гэвэл уран зохиолд сэтгэлээсээ хандах, хүндлэх үзэл тархинд минь хар багаас суусан.

-Энэ сэдвээр асуулт асуухад их л халгаж байлаа. Үхэлтэй нүүр тулахад, хамгийн үнэ цэнтэй ертөнцөөсөө хагацахад танд ямар мэдрэмж төрж байв?

-Үхэл, хагацлын тухай хүмүүс бүгд л ярьдаг. Надад хагацал гэдэг маш үнэ цэнтэй зүйл. Хүн хөл, гараа алдсан бол биеийнхээ талыг алдлаа гэнэ. Гэтэл сэтгэлийнхээ талыг алдахад ямар байдаг вэ. Миний ээж бөртийгөөд үлдсээн.  Миний сэтгэлийн тал үлдсэн. Аавыгаа алдахад надад сэтгэлийнхээ талыг гээсэнтэй адилхан байсан. Энэ бол гаргүй, хөлгүй байснаас ч долоон дор мэдрэмж л дээ. Сэтгэлийн их орон зайгаа алдана гэдэг... Сэтгэлийг минь дүүргэж байсан хүнээ энэ ертөнцөд алдана гэдэг л хамгийн аймшигтай. Тийм зүйлээ алдахгүй амьдрахыг хүсдэг. Бусдаар би юуг ч алдаж болно.

-Та аавынхаа тухай бичих үү? Эсвэл аль хэдийнэ бичээд эхэлчихсэн үү?

-Яагаад хүн ээжийгээ алдахад ээжийгээ алдлаа, аавыгаа алдахад аав минь өнгөрлөө хэмээн бичих ёстой гэж. Аав намайг хүүхэд байхад нэг удаа хэлж байж билээ. Яруу найраг бичих их гоё, учир нь чи хэн нэгэн хүнийг төлөөлүүлж бодож болдог гэж... Тэгэхээр яруу найргийг, аливаа юмыг хэтийдүүлэн ойлгох нь их өрөөсгөл зүйл юм даа гэж боддог. Мэдээж би бичиж байгаа. Шүлэг, уран зохиол гэдэг өвчин. Тэрэнд дурладаг, бүтээх гэж өдөр бүхэн шаналдаг өвчин. Хамгийн жаргалтай зовлонгоор өвдөж байгаа өвчтөн болохоор би тэр зовлондоо хайртай. Хэрвээ чаддаг бол өдөр болгон шүлэг бичих юм сан гэж хүсдэг. Амьдралын эрхээр өдөр бүр бичиж чадахгүй юм даа.

-“Морин зэрэглээ” ном аавын тань гэрээслэл байв уу, таны санаачилга уу?

-“Морин зэрэглээ” гэдэг нэрийг аав өөрөө өгсөн. Учир нь гэвэл аав минь “Би Монголын ард түмэнд маш их өртэй хүн, энэ их хайрын хариуд маш сайхан ном гаргах ёстой” гэж хүсэж байсан. Аргагүй өвчний эрхэнд үзгээ ч даахгүй болчихсон байхдаа хүртэл бага эгчийг хажуудаа байлгаж санаануудаа тэмдэглүүлдэг байлаа. Энэ номынхоо 20-30-аад хувийг өөрөө бэлдэж, дугуйлж, шинэ дэвтэр дээрээ тэмдэглэчихсэн байсан. “Морин зэрэглээ” ном аавын минь эцсийн хүсэл. Би эцсийн хүслийг нь биелүүлэх ёстой гэж зүтгэж гаргасан.

-Ном доторх шүлгүүдийг нь хэрхэн сонгосон бэ?

-Тэмдэглэлийнх нь шүлгүүд учраас гүйцэд дуусгаагүй шүлэг олон бий. Монголын залуу яруу найрагчид, ирээдүйн яруу найрагчид, уран бүтээлчдийн бүтээлд хувь нэмрээ оруулах судалгааны ном болно байх гэж бодож байгаа. Хамгийн гол юм нь Монголын уран зохиолд зүтгэж байсан чиг шугамыг нь алдуулахгүйг хичээсэн. Аав номынхоо төгсгөлд заавал нэг жүжгийн зохиол, жүжгийн зохиолынхоо урд найраглал оруулдаг байсан. Их сониуч, янз бүрийн төрөл жанраар бичиж, өөрийгөө сорьдог, зүгээр суудаггүй араншинтай байсан л даа. Өөрийнх нь номыг бүтээдэг бүтцийг ч мөн “Морин зэрэглээ”-д ашигласан. Түрүүхэн бид шүлэг болгон бүтээл биш гэж ярьсан даа. Гэхдээ шүлэг болгон хайр мөн. Шүлэг болгон мэдрэмж. Тэгэхээр тэр хайр, мэдрэмж бүрийн үнэ цэнийг хадгалж, үлдээх гэж үр, ач нартаа зориулсан шүлгүүдийг нь түлхүү оруулсан. Тэр хүний өөрийн ертөнц гэж байна. Тэр ертөнцийг нь л хэвээр үлдээх гэж тэр. Аав минь амьд ахуйдаа ч Монголын уран зохиолд зүтгэж байсан. Бурхан болсон хойноо ч зүтгэх л бололтой.

-Их найрагчийн амьдралынхаа сүүлийн мөчүүдэд бичсэн шүлгүүдийг уншихад маш энгийн санагдлаа. Өөрийнх нь хэлний чинээнд тулгадаг “хүчирхэг зүйрлэлүүд” үгүйлэгдэх ч шиг...?

-Тэмдэглэлийн дэвтрийн шүлгүүд шүү дээ. Би тэндээс нэг үгийг нь ч засах эрхгүй. Зөвхөн нэг шүлэг байлаа гэхэд ганцхан үгэн дээр зургаагаас долоон үгийн сонголттой бичсэн байсан. Хамгийн анхны хэлбэр нь тэмдэглэнэ, түүнийгээ баяжуулна, ургуулна. Нэг шүлгийг бүхэл бүтэн цогц зүйл болгоно гэдэг их хөдөлмөр. Тамхи татаж, архи уусан нөхөр арван минутын дотор дөрвөн мөрт бичихийг шүлэг гэвэл үгүй. Тийм зүйлийг яруу найраг гэдэггүй юм. Нэг шүлгийн цаана хэдэн өдөр нойр, хоолоо хасаж бодсон ухаан бий. Хэр их шаналсныг хэн ч мэдэхгүй.

-Ааваас тань хэвлүүлж амжаагүй шүлэг, тэмдэглэл, гар бичмэл чамгүй их үлджээ дээ?

-Ердөө сүүлийн хоёр жилийн гар бичмэл нь хэдэн ном товхимол болох хэмжээний байна. Тиймээс залуу яруу найрагчдад бүтээхүй гэдэг ямар үнэ цэнтэй байх ёстой вэ талаас нь судалгааны бүтээл болгох, ноорог, уран бүтээлийн арга ажиллагааг нь харуулсан ботиуд гаргах зорилготой байна.

-Нууц биш бол гаргах гэж байгаа номууд ямар дэглэлттэй байх вэ?

-Тэмдэглэл эсээ, дурсамж, шүлгүүд гэх мэт. Зохиогчийн уран бүтээлийн орчин ямар байх ёстой, бүтээнэ гэдэг ямар үнэ цэнтэй гэдгийг бага ч гэсэн амтлуулж мэдрүүлэх зорилготой юм. Зарим шүлгийн нэг үгэн дээр төсөөт 8-10 хувилбарыг зоож байгаад чухам хэмнэл, мэдрэмж бүрэн зохирсныг нь сонгодог байсан гээд уран бүтээлчдэд хэрэгтэй туурвил зүйн талын туршлагуудыг нь хэвлэн гаргах нь зүй гэж бодсон.

-Энэ ном дотор танд зориулсан ийм нэг шүлэг байсан. Та аавынхаа амин эрх хүүхэд байсан бололтой...

-Маш эрх хүүхэд байсан. Хайрлана гэдэг их ачаа л даа. Хүнийг хайрлана гэдэг ямар их үнэ цэнтэй байдгийг аавыгаа амьсгал хураасан тэр мөчид л ойлгосон. Би хайр гэдгийг тэр тусмаа эцгийн хайрыг ерөөсөө ойлгоогүй явсан юм билээ. Одоо би тэр хайрыг дахиж хэзээ ч амсахгүй гэдэг л аймшигтай.

Л.ХАСАРТАА

Дэлхийг би сөнөхгүй гэж итгэдэг...

Хүүгээ би ухаантай гэж итгэдэг...

Дэргэд нь би удна гэж итгэдэг...

Хүүгээ намайг үргэлжлүүлнэ гэж итгэдэг.

Чамайг байгаа болохоор, би дуусахгүй гэж итгэдэг...

Чамайг байгаа болохоор, би зовохгүй гэж итгэдэг...

Чамаар л би бахархана... гэж итгэдэг...

Чамаар л би баярлана... гэж итгэдэг.

(Б.Лхагвасүрэн “Морин зэрэглээ” номоос)
 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.197) 2019 оны 09 сарын 09

Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
myagmarsuren(66.181.160.22) 2019 оны 09 сарын 08

mundag hunii huu. uhaantai bgaa amjilt

0  |  0
Гүн ухаантан(90.213.127.238) 2022 оны 08 сарын 23

Одоо гаслаад яахав дээ, гөлөг минь.

0  |  3
зочин(202.9.43.172) 2020 оны 06 сарын 18

маш энгийн агуу хүн агуу агуу гэхээс өөр үг алга хүүдээ яруу найргаар ямар сайхан үг бичиж үлдээсэн юм бэ хүү нь үргэлж бодож явдаг бхдаа энгийн бидэнд ингэж санагдаж бхад

1  |  0
Bolzoobayar(202.126.89.50) 2019 оны 09 сарын 07

Mundag hvn baisan daa Hasardaa ilvv ihiig bvteegeerei gj hvsen erooe

0  |  0
1№(202.9.45.75) 2019 оны 09 сарын 09

Би их найрагчтай салах ёс хийгээгүй учир нь үргэлж амьд оршдог жаахан сэв гээд сэтгэлд маань сийгэж бгаа юм шиг шуураад эхлэх үед их найрагчынхаа бүтээсэн нэвтэрүүлэг болон шүлгүүдийг уншиж, үзэж сэргээгдэх эрч хүч авдаг

3  |  0
mglhuu(217.128.69.126) 2019 оны 09 сарын 06

augaa nairagchaa dursaj ogshij baihiin, nas helbiij l yavna daa

1  |  0
mglhuu(217.128.69.126) 2019 оны 09 сарын 06

saihan huu bn

1  |  0
Онон(1.75.0.208) 2019 оны 10 сарын 13

Эдний хүүхдүүд өөрсдөө амьдрах чадваргүй насаараа ааваараа тэжээлгэсэн улсууд байсан. Одоо аавыгаа өнгөрсөн хойно бас худалдаж идэх санаатай. Хасараа чи өөрөө шүлэг бичэлдээ, ажил хийлдээ арчаагүй нобш юмаа чи залхуу

4  |  2
Иргэн(150.129.142.83) 2019 оны 09 сарын 09

Хэлж байгаа vг бичиж байгаа vг холбож байгаа vг бvр нь сэтгэлгээний яруу найрагч ч гэх юм уу аугаа их сэтгэгч гvн ухаантан юм байна лэж би ойлгодог.

1  |  0
Dondko(209.89.142.82) 2019 оны 09 сарын 04

Ug holbon terledeg buhen uhaantai baih ch albagui. Hudlaa huurtsuglusun buldruunuud daa.

0  |  0
Хандаа(69.245.169.96) 2019 оны 09 сарын 09

Сайхан аавынхаа нэрийг үргэлжид өндөрт өргөж яваарай. Хүн болж хорвоод ганц удаа амьдрахдаа гоц ухаанаараа үнэхээр аугаа байж чадсан, үнэхээр сайн хань, сайн аав байж чадсан. Тэр гоц ухааныг 9 болгож үржүүлж үлдээсэнд бахархахгүй байхын аргагүй билээ.Амжилт!

4  |  0
Баттөмөр(64.119.18.17) 2019 оны 09 сарын 04

Үнэн дээ.Хүүдээ хайртай хүн байсаан.Хир тусгадаггүй нөөлөгтэй байсан.Хөндлөнгийн хүнд л тэр анзаарагддаг юм шүү.

2  |  0
Zochin(43.242.243.113) 2019 оны 09 сарын 04

Vneheer gaihamshigtai hvn baisan vneheer aguu heleh ch vg alga.Bodoh bvr haruusaj suudag daa. Gaihamshigtai uhaan

2  |  0
Зочин(202.21.107.79) 2019 оны 09 сарын 04

Сайн хүний үр Сүүт гүүний унага

5  |  0
Зочин(66.181.190.168) 2019 оны 09 сарын 04

Лхагвасүрэн гуай ч аргагүй мундаг яруу найрагч бсан даа шүлгийг унших бүрт л мэдрэгддэг. Өөрөө унших нь бүр гоё цаанаа л нэг гоё бдаг блаа.

9  |  1
зочин(202.126.89.36) 2019 оны 09 сарын 04

чиний аав сайхан хүн байсан миний дүү аавынхаа замаар гэрэлтэж алхаарай аз жаргал ерѳѳе

7  |  0
Б.Хасар танаа(66.181.161.119) 2019 оны 09 сарын 05

Төлөв төвшин ярилцлага байна. Хийрхэл энд алга, уг нь тэр хүмүүсийн бичвэр, ярианд моод болсон цаг шүү дээ... Ухаалаг аавынхаа үргэлжлэл болох үр хүүхдүүд, ач гуч та нарт нь хамгийн сайн сайхныг ерөөе. Др Н.Энхтөрөөс хүндэтгэж буй.

4  |  0
Иргэн(64.119.21.208) 2019 оны 09 сарын 06

Агуу хүн байсан даа.

6  |  0
Oyunaa Tudev(64.119.17.159) 2019 оны 09 сарын 08

Derged ni bi udna gej itgedeg .... Yamar aguu ve! Tiimee ..Hasariin derged l aguu humuunii dursamj amid urgeljilseer .. Hasariig baihad l iluu tod baih bolno... Hasariin derged l ta udna ...

5  |  2
ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА(103.240.241.110) 2019 оны 09 сарын 05

30ЖИЛИЙН ДАРАА ГЭХЭД ШҮЛЭГ ЗОХИОЛЫНХ НЬ 90% МАРТАГДАЖ АЛГА БОЛНО ГЭДГИЙГ НАЦАГДОРЖ БУЯННЭМЭХИЙН ҮЕИЙН ЗОХИОЛЧДОС ХАРЖ БОЛНОО

0  |  4
бат(103.229.123.121) 2019 оны 09 сарын 06

аав чинь үнэхээрийн агуу бөгөөд туйлийн энгийн хүн, нэг хүнд яаж багтсан юм гэмээр авъяас чадалтай нэгэн байсан даа. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж Монголчууд зүгээр ч нэг хэлээгүй ээ. Дүү хичээгээрэй.

6  |  1
Уншигч(66.181.161.90) 2019 оны 09 сарын 04

Vheheesee umnu gants sain ardin duunii vg bichchiheed vheh ymsan gj P.Badarch guain oroltsson Zuun erhemd yrij baihiig sonsson. Ter hvseliig hvv n gvitseeh bhaa...

2  |  0
Zohiolch(66.181.176.101) 2019 оны 09 сарын 06

Аав ээжийн хайрыг хүн амьдад нь мэддэггүй нь түмэн үнэн шүү.Тэр агуу хайрыг ганцаардал чамд мэдрүүлнэ

3  |  0
Кочин(66.181.187.222) 2019 оны 09 сарын 07

Мөнх бус хүмүүний амьдралыг ойлгоогүй нэгэн. Бүх хүн хэзээ нэгэн цагт хагацаж л байдаг.Эцэг нь насаарай эцэг эхийг хагацал ярьсан хүү нь бас л адилхан. Хүн болгоны эмзэг сэдэв дээр тулгуурлаж шоудах юм .

7  |  13
зочин(66.181.191.249) 2019 оны 09 сарын 04

зөвдөө хүний хүү байна даа сайн хүний хүү сүүт гүүний унага

4  |  0
зочин(66.181.191.249) 2019 оны 09 сарын 02

зөвдөө хүний хүү байна даа сайн хүний хүү сүүт гүүний унага

3  |  0
irgen(119.40.103.3) 2019 оны 09 сарын 06

hasar eejteigee ih adilhan yum bna, lhagvasureh guaig shutej unshdag negen bna aa. argagui avyas l daa, ter huntei yu yarih ve, ho

2  |  0
зочин(64.119.16.218) 2019 оны 09 сарын 07

ЭНэ хүүч 20 жилийн дараа яг л аав болох юм байна. Монгол тулгатаны 100 эрхэмийг хөтлөхөд Б. Лхагвасүрэн гуйн үнэрийг ханхлуулах юм байнаа.

2  |  1
zochin(192.82.64.55) 2019 оны 09 сарын 07

gbjilt

0  |  1
Зочин(202.55.188.91) 2019 оны 09 сарын 06

Ямар ч уйлж дуусдагүй юм бэ.Цуглаж ирээд цуваж буцдаг хорвоог одоо болтол таниагүй эрхийн балай новш вэ.

4  |  9
МОНГОЛ ХҮН(202.9.43.102) 2019 оны 09 сарын 04

ЭЦЭГ ЭХЭЭ ОЙЛГОЖ ЯВДАГ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ БИШ ҮҮ. ӨНГӨРӨӨД ОЛООН ЖИЛ БОЛСОН Ч ААВ ТАНЬ ЧАМД ӨӨРИЙГӨӨ СОНСОГОСООР БАЙДАГ ЮМ!!!

4  |  0
Бавуу(66.181.184.10) 2019 оны 09 сарын 07

Бавуугийн хүүг шүтдэг ард түмэн барлаг байхаас яахав дээ хяхя

0  |  6
zochin(192.82.64.55) 2019 оны 09 сарын 04

aguu

2  |  0
zochin(192.82.64.55) 2019 оны 09 сарын 04

amjilt

2  |  0
Maa(185.46.137.19) 2019 оны 09 сарын 04

Aguu hun bjee

2  |  0
бишрэн шүтэгч нь(43.228.129.161) 2019 оны 09 сарын 05

100 эрхэмийг энэ хүнээс өөр сайхан хөтлөх хүн олдохгүй гэж байна,,, Лхагвасүрэн гуай Аниужин үнэхээр нэвтрүүлгийг хөтөлж амьдруулж чадсан юм шүү ,,,монголын утга зохиолд энэ хүний байгуулсан гавьяа асар их маш ухаантай суут хүн байсан юм шүү ум амгалан болтугай диваанжингийн оронд байгаа гэдэгт итгэж байна,,,

12  |  0
ахх(124.158.110.82) 2019 оны 09 сарын 05

хорвоогийн жам ш дээ. хүн болгон л тойрохгүй дайрч гарна

1  |  1
Чука(103.57.94.248) 2019 оны 09 сарын 07

Нэг л сайхан үг үйлдэл үргэлжлэл.уншаад баймаар уншихаар түр зогсоод бодоод баймаар яруу төгс үгс.... Хүүдээ итгэдэг. .. хүүгээ байхад удна... Естой агуу хайр агуу хүн байсан

15  |  2
Top