Монгол төрийн эрх ашиг хохирох нөхцөл байдал үүссэн учраас ЗГХЭГ-аас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад хугацаандаа төлөөгүй зургаан аж ахуйн нэгжийг шалгах хүсэлт өгснөө зарлалаа. Үүнд,
“Эрэл” ХХК - 134 тэрбум төгрөг,
“Хөтөл” ХХК - 240 тэрбум төгрөг,
“ТОСК” ТӨҮГ - 120 тэрбум төгрөг,
“Монгол хуурай сүү” ХХК - 48 тэрбум төгрөг,
“QSC” ХХК - 186 тэрбум төгрөг,
“Капитал” банк - 58 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар тайлбарлахдаа “Монгол төрийн эрх ашиг, хохирсон тохиолдолд хойноос нь явах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Байгаль орчин сүйдлээ гэхэд хохирол тооцох асуудал яригддаггүй. Гагцхүү тухайн компанид торгууль тавих байдлаар 20 жил явж ирлээ. Үүний цаана нийтийн эрх ашиг, төрийн өмч шамшигдаж байсан ч шүүхээр эцэслэн шийдэгдэж байсангүй. Цаашид байгаль орчинд хууль бус уурхайгаас болж нөхөн сэргээлт хийгдээгүй бол эсвэл Д.Сүхбаатарын талбайгаа хувийн хэвшилд өгчихөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан өндөр албан тушаалтны хэргийг прокурорын байгууллагад хандах болно” гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
зээлийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдүүлээд барьцаанд тавьсан хөрөнгийг нь засгийн газар түргэн шилжүүлж аваад болоо юм биш үү төлж чадахгүй юм чинь төрд дуугай өгчих байлгүй дээ ард түмний хөрөнгийг худлаа концесийн гэрээгээр авсан бол буцааж авах хэрэгтэй дээ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319
зөв байна . энэ бүгд чинь түмний татварын мөнгө хуулийнхан хэдийд зөв ажиллах юм бол доо. Амжилт .