УИХ-ын 22, 23 дугаар тогтоол ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН эсэхийг хэлэлцэх хуралдааныг хойшлуулжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 08

Өнгөрсөн баасан гарагт /2019.09.06/ Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болж Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан УИХ-ын 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Тодруулбал, УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг парламентаар хэлэлцэн шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулж өгөхийг УИХ-аас хүссэн байна. Энэхүү хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хүлээн авч дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх хуралдааны товыг дахин зарлах шийдвэрийг гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top