Зүүн Чойрын хийдийн шинэ дуганы шавыг тавилаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Анх 1770-аад оны үед байгуулагдаж 1500 ламын оролцоотой үйл ажиллагаа явуулж байсан өмнөд бүсийн томоохон хурал номын газруудын нэг Говьсүмбэр аймгийн нутагт орших Зүүн Чойрын хийдийн Цогчин дуганыг шинээр барих ажлын шавыг өнөөдөр /2019.09.10/ тавилаа. Уг дуганы 324 м.кв талбайтай барилгын зургийн эхийг Эй Эн И компани хийсэн бөгөөд барилгын ажлыг Си Эйч Си компани энэ сарын 9-нд эхлэн арваннэгдүгээр сарын15-нд хийж дуусгахаар төлөвлөсөн байна.

Хийдийн шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам , аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Зүүн Чойрын хийд нь гурван удаа буйраа сэлгэж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top